МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар шигшээ багийнханд амжилт хүслээ

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар шигшээ багийнханд амжилт хүслээ

“International meat industry-China” буюу мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн олон улсын үзэсгэлэн БНХАУ-ын Бээжин хотноо аравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд болох гэж байна.

Азийн 16 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөө Австрали, Вьетнам, Камбож улсуудтай өрсөлдөх Монгол улсын шигшээ багийнхантай МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар уулзаж, урмыг үг хайрлалаа. Д.Нанжид дасгалжуулагчтай 16 хүртэлх насны шигшээ баг тивийнхээ шилдгүүдтэй учраа таарсан ч өөрийн эх оронд, үзэгчдийнхээ өмнө тоглохоороо давуу талтай. Иймд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар “Үр дүн ямар ч байсан үзүүштэй хөлбөмбөг үзүүлж, үзэгч олондоо юу чаддагаа харуулаарай” хэмээн урам зориг өглөө. Өдийг хүртэл МХБХ шигшээ багаа бүхий л талаар нь дэмжиж байсныг багийн бэлтгэлүүдээс харж болно. Манай шигшээ баг өнгөрсөн жилээс эхлэн бүрдэж Бээжин хотод болсон Зүүн Азийн 15 хүртэлх насны хөвгүүдийн фестивальд оролцон, туршлага судалсан. Мөн энэ зуны турш бэлтгэл хийж, МҮОХ-нд байрлан, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн шилдэг клубүүд, 19 хүртэлх насны шигшээ багийн ах нартайгаа нөхөрсөг тоглолт хийсэн. Эх нутагтаа тивийнхээ шилдгүүдтэй өрсөлдөх шигшээ багийн хөвгүүддээ нийт хөлбөмбөг сонирхогчдынхоо өмнөөс амжилт хүсье.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж