Судалгаа: 720 хүүхдийн 69 хувь нь "Дэлгэцнээс хамааралтай" байжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

Судалгаа: 720 хүүхдийн 69 хувь нь "Дэлгэцнээс хамааралтай" байжээ

БНСУ-ын зохион байгуулах “Busan International” олон улсын кино фестивальд олон улсад хамгийн хаалттай гэгддэг БНАСАУ нэгэн дэлгэцийн бүтээлээ анх удаагаа оролцуулах болсон байна.

“Би балетчин болохыг мөрөөддөг. Гэхдээ аав, ээж маань ажилтай, завгүй байдаг учраас гэртээ үлдэж, ихэнх цагийг зурагт үзэж, компьютер тоглоом тоглож өнгөрүүлдэг” хэмээн өгүүлэх хүүтэй уулзсан тухайгаа “Хүүхдээ дэлгэцнээс аваръя” аяныг хэрэгжүүлэгч, зохиолч П.Шүр-Эрдэнэ ярилаа.  Аяны хүрээнд ‘Адал явдалт Зуна’ хэмээх хүүхдийн цуврал зохиол бичиж, ном гаргасан байна.

“Хүүхдээ дэлгэцнээс аваръя” аяныг санаачлагчид Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн ахлах бүлгийн 4-9 насны хүүхдүүдийн дунд судалгаа хийсэн бөгөөд ихэнх хүүхэд чөлөөт цагаа  дэлгэцнээс хамааралтайгаар өнгөрүүлдэг болох нь харагджээ. 

Аяны хүрээнд бага насны 720 хүүхдийг судалгаанд хамруулсан байна.  Харамсалтай нь, тэдний 69.3 хувь нь чөлөөт цагаараа гэртээ телевиз үзэж, компьютер, гар утас тоглодог гэж хариулсан байв. Харин үлдсэн 30.7 хувь нь найзуудтайгаа гадаа тоглож, ээж, аавтайгаа зугаалдаг, ном уншдаг гэжээ.

“Эцэг, эхчүүд хүүхдүүдээ эрхлүүлж, ухаалаг утсаар тоглуулах юм уу, телевизийн урд удаан хугацаагаар суулгачихдаг. Дэлгэцний цахилгаанжсан туяа хүүхдэд маш хортой. Тэр тусмаа сэвлэгээ үргээлгээгүй бага балчир насны 0-3 насны хүүхдийн хувьд гадны муу, сайн үсээрээ дамжуулан татаж байдаг. Тийм учраас аав, ээжүүд хүүхдээ дэлгэцээс хол байлгаж, хүүхдээ хөгжүүлэх ном уншиж өгч, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх дугуйланд хамруулахыг уриалж байна” хэмээн Хөтлөгчдийн холбооны тэргүүн Д.Пүрэвсүх ярилаа.

Бидний ирээдүй болсон хүүхдүүд багаасаа гар утас, телевиз, компьютер зэрэгт хэт дэлгэцийн хамааралтай болсноор тэдний эрүүл мэнд болон төлөвшил, оюун санаа, ухамсарт нь өөрчлөлт орох муу үр нөлөөтэй байгааг аяныг санаачлагчид хэлж байв. Тийм учраас эцэг, эхчүүд хүүхдээ дэлгэцний өмнө өдөрт 30 минутаар суулгаж, аль болох хүүхдээ хөгжүүлэхэд цагийг зарцуулахыг зөвлөж байна. 

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж