Уулын баяжуулах ‘Эрдэнэт’ үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн Удирдах зөвлөл /ТУЗ/-д хүргүүлсэн тухай баттай эх сурвалж мэдээлсний дагуу бид тодрууллаа.
Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сард ТУЗ-өөс тус албан тушаад томилж байсан юм. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажил хүлээлгэж өгөх шийдвэрээ “Өөрийн хүсэлтээр” хэмээн тайлбарласан аж. Харин Х.Бадамсүрэн захиралтай утсаар холбогдоход "Мэдэхгүй, би хуралтай байна’ гэсэн хариулт өглөө. Харин ‘Эрдэнэт’ үйлдвэрийг төлөөлөх албаны эх сурвалж дээрх мэдээллийг үгүйсгэж, ‘Х.Бадамсүрэн захирал хэвийн ажлаа явуулж байгаа’ гэж тайлбарлав.
Түүнийг мөн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна.
Д.УУДАМ