Уг киноны найруулагч Tanwarin Sukkhapisit “Энэ кино бол тайландчуудын нийгмийн эрх чөлөө, хүмүүсийн трансжендерийн талаарх ойлголт Тайландад өндөр түвшинд хүрснийг илтгэн харуулах, гадаадад сурталчилж чадах бүтээл байсан. Хориглох болсонд үнэхээр харамсалтай байна” гэжээ.
Харин Тайландын Үндэсний киноны хороо “Энэхүү кинонд сексийг хэтэрхий ил тодоор харуулсан, нийгэмд буруу суртал үзүүлэхээр хийгдсэн учраас гаргах боломжгүй гэж үзлээ” хэмээн мэдэгдсэн байна.
Энэхүү мэдэгдлийн дараа найруулагч “Тайландад сексийг ил тодоор харуулсан, ижил хүйстэнүүдийн тухай өчнөөн олон бий. Миний киног хориглосон үнэн бодит шалтгаан бол энэ биш. Миний кино бол жинхэнэ бодит амьдралыг харуулсан. Бэлгийн чиг хандлага өөр хүмүүс нийгэмд ямар их дарамт үүрч амьдардагийг тодоор харуулсан юм. Мөн нийгэм сексийн өөр чиг хандлагыг хүлээж авч чадахгүй байгааг хөндсөн” гэжээ.
Үндэсний киноны холбооноос сексийн өрнөлтэй хэсгийг киноноосоо хассан тохиолдолд гаргах зөвшөөрөл өгнө хэмээгээд байгаа ч найруулагч ямар ч хэсгийг хасахгүй хэмээн хатуу байр суурь илэрхийлээд байгаа ба киногоо бүрэн эхээр нь гаргах бодолтой байгаа юм.
Хэдийгээр эсэргүүцэлтэй тулгараад байгаа ч "Insects in the Backyard" нэртэй уг кино гадаадын нэлээд хэдэн кино наадамд оролцоод байгаа юм.