Санхүүгийн Зохицуулах Хорооны 2011 оны 01-р сарын 13-ны өдрийн 27 тоот тогтоолоор “Шарын гол” ХК-ийн өрийг хувьцаагаар сольж, хаалттай хүрээнд санал болгон гаргасан хувьцааг бүртгэж, тус компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан байна. Уг тогтоолын дагуу тус компанийн олон нийтэд санал болгон гаргасан энгийн хувьцааны тоог 1 292 596 ширхгээр нэмэгдүүлж дүрмийн сангийн хэмжээг мөн 5 456 049 122 төгрөгөөр нэмсэн байна.