Москва хотын Лермонтовын гудамжинд өнгөрсөн шөнө /2017.09.19/ бэлэн мөнгөний машин буюу ATM дэлбэлж, их хэмжээний бэлэн мөнгө авч зугтсан хэрэг гарчээ.
ОХУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч Ирина Волкийн мэдээлснээр цагдаа нарыг хэргийн газарт очих үед үл таних дөрвөн этгээд эвдэрч сүйдсэн ATM-ээс мөнгө аваад зугтсан гэнэ. ATM нь Оросын “Альфа-банк” банкны төхөөрөмж байжээ.
Гэмт этгээдүүд нийт 40 сая орчим рубль хулгайлсан гэж цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна.
С.ЦЭЛМЭГ