Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийнхэн Арабын тэнгист дээрэмчдийн гарт орсон хөлгийг суллажээ. БНСУ-ын өмчилдөг Самху Ювилери хөлөг онгоцны 21 далайчид бүгд аврагджээ. Энэ ажиллагааны үеэр таван дээрэмчин баригдаж найман дээрэмчин алагдсан гэж мэдээлэгдэж байна. Энэхүү аврах ажиллагаа Сомалийн эргээс 1300 км газарт явагдсан байна. Олзлогдсон онгоцны ахмад гэдсэндээ шархадсан ч амь наснаас нь хол байсан гэж мэдээлсэн байна. Өмнөд Солонгосын энэхүү 11 тонн жинтэй усан онгоц Арабын нэгдсэн Эмират улсаас Шри Ланк руу химийн бодис ачиж явсан бөгөөд Оман болон Энэтхэгийн хоорондхи усан зам дээр олзлогдсон байна.
М.Наст