Соёлын өвийн хадгалалтыг сайжруулах сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

Соёлын өвийн хадгалалтыг сайжруулах сургалт боллоо

#Ulaanbaatar хотод #yagodoo 2012-10-03 14 цаг. Цаг агаар: өдөртөө үүлэрхэг (Partly Cloudy) агаарын температур: 12 хэм байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж буй “Эрүүл мэнд, боловсролын хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран өчигдөр /2017.09.19/ зохион байгууллаа. Сургалтаар тус хийдийн лам нарт соёлын салбарт мөрдөгдөж байгаа эрх зүйн орчин, шашны байгууллагын болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын сэргээн засварлалт, орчны эрүүл ахуй, аюулгүй байдал зэрэг асуудлыг хөндөж нээлттэй хэлэлцүүлэг хийн санал солилцлоо. Сургалтад Гандантэгчэнлин хийдийн лам нар болон Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурхны шашны дээд сургуулийн оюутнууд хамрагдсан юм.

Эх сурвалж: МХЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж