“Иргэдийг орон сууцжуулах сан”-г шалгаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

“Иргэдийг орон сууцжуулах сан”-г шалгаж эхэллээ

Бөхийн өлгий манай эх орны мини өнцөг булан бүрээс хүчит бөхчүүд олноор төрдөгийн адил өмнийн цэнхэр говиос алдар цуугаа мандуулсан олон шилдэг бөхчүүд төрж гарсан байдаг билээ.

Иргэдийг хүүгүй зээлээр орон сууцжуулах зорилготой гэж үйл ажиллагаагаа тодорхойлсон “Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-г Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас шалгаж, хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шилжүүлжээ. 

“Жи тайм” шиг ээлжит нэг залилан байж болох үндэслэлтэй гэж цагдаагийнхан үзэж, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Тус санд хандсан иргэд болон сангийн үүсгэн байгуулагчдаас мэдүүлэг авч эхэлж буй тул хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүйгээ цагдаагийн эх сурвалж тайлбарлав. 

Хуульч, эдийн засагч мэргэжилтэй залуусын хамтран байгуулсан “Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан” байртай болох хүсэлтэй ч бэлэн мөнгөний боломжгүй иргэдэд хүүгүй зээл өгч, байртай болгоно хэмээж байгаа бөгөөд энэ зээлд хамрагдах сонирхолтой иргэн эхлээд хоёр сая төгрөгийг тус сангийн дансанд байршуулах дүрэмтэй. 

“Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-гийн оффис Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо, И-март худалдааны төвийн хойно, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 206 тоотод байрладаг. 

Одоогоор сангийн дансанд 38 иргэн хоёр сая төгрөгөө байршуулсан гэх мэдээлэл бий. “Байртай болохоор хамгийн түрүүнд хандсан иргэн 2017 оны есдүгээр 20-ны дотор байртай болох боломжтой”-г тус сангийн захирал Э.Батсүх News агентлагт ярьсан. 

“Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан”-гийн захирал Э.Батсүх

Тэрбээр мөн “Хэр олон хүн манайд хандаж хоёр сая төгрөгөө тушаана, төдий чинээ богино хугацаанд олон иргэн байртай болох боломжтой. Хоёр сая төгрөгөө тушаасан иргэд өөрсдөө хаана, ямар хэмжээтэй, ямар барилгын компанийн барьсан орон сууцыг худалдан авахаар сонгосноо бидэнд хэлнэ. Үүний дагуу бид тухайн барилгын компанитай нь хэлэлцэж, сангийн дансанд төвлөрсөн иргэдийн мөнгөнөөс худалдаж авна. Гол нь тухайн иргэний авах орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ буюу ордер нь манай сангийн нэр дээр гарна” гэж тайлбарласан. 

Гэрээнд заасны дагуу сонгосон байраа авсан иргэн үлдэгдэл мөнгөө 8.4 жилийн хугацаатай эргэн төлнө. Эргэн төлөхдөө ямар нэгэн хүү төлөхгүй юм байх. Гэхдээ санд хуримтлагдсан хөрөнгөөс төлбөрөө гаргуулсан иргэд худалдан авсан байрныхаа үнийн дүнгийн таваас доошгүй хувьтай тэнцэхүйц мөнгийг нэг удаагийн буцалтгүй хандив болгож санд өгөх ёстой гэх маягаар тэд иргэдтэй гэрээ байгуулж байсан юм. 

News агентлаг энэ сэдвээр өнгөрөгч долоо хоногт талуудын байр суурь, сурвалжлага, нийтлэл бичиж хүргэсэн билээ. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж