Багшийн цалинг 1.6 саяд хүргэх боломжтой, боломжгүй | News.MN

Багшийн цалинг 1.6 саяд хүргэх боломжтой, боломжгүй

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

VS

Багшийн цалинг 1.6 саяд хүргэх боломжтой, боломжгүй

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт хандан багш нарын сарын цалинг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлага тавиад буй. Засгийн газрын зүгээс цалинг шууд 1.6 сая төгрөгт хүргэх боломжгүй. Харин 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс үе шаттайгаар 30 хувиар нэмэгдүүлэх боломжийг шийдвэрлэхээр судалж байна гэсэн хариуг өгсөн юм. 

Цалинг өсгөх боломжгүй байгаа шалтгаанаа нэгдүгээрт эдийн засгийн нөхцөл боломж байхгүй, хоёрдугаарт Олон улсын валютын сантай хөтөлбөрт тохирохдоо төрийн албан хаагчдын цалинг 2018 он дуустал нэмэгдүүлэхгүй байх үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж буй. Эдийн засагчдын хувьд ч бүх багшийн сарын цалинг 1.6 төгрөгт хүргэх чадавхи төрд байхгүй гэдгийг мэдэгдэж байгаа. 

“VS” буландаа энэ асуудлыг хөндөж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг нарын байр суурийг онцоллоо. 

Г.Чулуунбаатар
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг хаа, хаанаа ойлгож байгаа болов уу. Багш нарын цалинг тэдний өдрөөс 1.6 сая төгрөгт хүргэх бололцоо байгаа гэдгийг хэлэх боломжгүй, эдийн засаг санхүүгийн боломж нөхцөл хязгаарлагдмал байгаа. 

Багш нарын цалинг 1.6 сая төгрөгт болгон нэмэгдүүлэхэд 1.1 их наяд төгрөг шаардлагатай. 

Эдийн засаг хүндрэлтэй, Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орчихсон, тодорхой амлалтуудтай нөхцөлд цалин нэмэх хэцүү. Үнэндээ тэдний төр, засгийн анхаарлын төвд асуудлыг хандуулах, цаашлаад нийгэмд гаргаж тавих гэсэн үйлдлийг нь буруутгах аргагүй. Би түр хорооныхонтой уулзсан. Тэдний үгийг анхааралтай сонссон. Бодитой зүйл ярьж байна лээ. 

 

Ж.Батзориг
Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга

Эдийн засаг хүндэрсэн гэх шалтгаан тоочиж аргацаагаад олон жил явлаа. Мөнгө байхгүй гэсэн мөртлөө цалинг хэд дахин их нэмэгдүүлэх мөнгийг сайд дарга нар концесс, зээл хэлбэрээр юунд зарсан нь мэдэгдэхгүй үрэн таран хийж байна. 

Манай улс дэлхийд байгалийн баялгаараа эхний аравт ордог, хэчнээн сая малтай, ямар хэмжээний газар нутагтай билээ. Багш нарын цалин нэмэх байтугай гурван сая иргэнээ сайхан амьдруулах боломж байна. Цалин өндөр байх, баялгийг тэгш хуваарилах тусам нийгэм нь хөгжиж байдаг.

Бид 1.6 саяын цалинг өндөр гэж харахгүй байна. Ажил хөдөлмөрөө эрхлээд явж байгаа энгийн нэг иргэний авах ёстой наад захын цалин. Авдаг цалин нь өдөр тутмынх нь хэрэгцээг хангаж чадахгүйгээс болж өр зээл тавьж олон жил болохоор ядуурал бий болж байна. 

Ямар ч улс орон хөгжье гэвэл боловсролын салбартаа хөрөнгө оруулдаг.

Эх сурвалж: “Өнөөдөр”, “Монголын мэдээ” сонин

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2017-09-20 202.9.40.192

ЯДАРСАН ӨВӨӨ ЭМЭЭ НАРЫН ТЭТГЭВРИЙГ 1,6 САЯД ХҮРГЭЦГЭЭ МАЛНУУД АА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Bitgii balair 2017-09-20 108.218.234.108

Bagsh nariin tsaling nemeheer busad salbariig bas nemeh heregtei bno, Tegeed baraanii une dagaad usnu. 1000T-r avdag talhaa 3000T-r avna gesen ug. Tugrug tsaas bolno. Tegeheer Mongoliin eduun zasag ter tsohiltiig davj garch chadahgui dampuurlaa zarlah yum bna l daa. Nuguu Venezuela-n araas l oroh yum bna.

Avatar

Зочин 2017-09-20 66.181.188.237

УБ хотын сургуулийг төлбөртэй болгож цалинг нэм төсвөөс битгий мөнгө өг хөдөөний сургуулийн цалинг төсвөөс боломжоор нь нэм

Avatar

Зочин 2017-09-20

Зээлийн олон их наяд мөнгөөр гараа угааж, улсыг өрөнд оруулсан, өмнөх засаг дөрвөн жил толгойлсон тэр хайртай АН-аасаа авах нь шударга бус уу. Нэгэнт дампуурсан засгаас одоо юу авах вэ дээ. Нөгөө бохир улс төрөө хийгээд байгаа юм уу

Avatar

Зочин 2017-09-20 66.181.187.162

ЭЕШ ӨГСӨН ЭЛСЭГЧДИЙН ХАМГИЙН БАГА ОНООТОЙ НЬ Л МУБИС-Д ОРЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ САЙДТААН. БОСГО ОНООГОО ӨНДӨРСГӨХГҮЙ БОЛ ГОЛОГДЛУУДЫН ХАЙРЦАГ БОЛСОН БАЙНА. ЭНЭ ТАЛААР ЮМ БОДООЧ

Avatar

зочин 2017-09-20 103.26.195.252

Багш нарын цалинг нэмэх хангалттай боломж байна аа авилгалчдын мөнгийг оруулаад ирвэл эмч,аврагч,уурхайчин ер нь бүгдийнх нь цалин нэмэх бүрэн боломж байна аа байна.

Avatar

Зочин 2017-09-20 103.9.88.210

Ямар ч хэрэггүй төсөлд оруулж хувааж идсэн 800 гаруй тэрбум төгрөг чинь л багш нарын цалин нэмчих хэмжээний мөнгө шүү дээ

Avatar

Зочин 2017-09-20 66.181.160.100

Харах царайны үл бүтэх этгээдүүд байна!!! Унших гэснээ болилоо!!!

Avatar

Зочин 2017-09-20 103.26.193.68

Chuluunbaatar saidaa heregtei hereggui Zuvluhuudee bagasga Tsanjid Begz geh met, ShUA yaamand bgaa tetgeveriin uvguduu tetgevert garga

Avatar

Зочин 2017-09-20 122.201.22.79

Нэмж болохгүй ээ

Avatar

Зочин 2017-09-20 103.26.194.183

Багш нар болимоор юм. Нэмэхдээ хүрвэл төрийн албан хаагчдыг нийтээр нь нэмэх хэрэгтэй. Боломжгүй үед ингэж муйхарлах хэрэггүй ш дээ. Цалингаа чамлаад байгаа нь ажлаасаа гарчихаач. Бага цалинтай ажлыг чинь хийх ажилгүй хүмүүс зөндөө байнаа.

Avatar

mongol 2017-09-20 103.26.192.75

tsalin nemne gedegt tolgoi n hvrdeggvi hvmvvs end setgegdel bichij bn daa 15,16 ond bvged bvsee changal geed baisan bvh hvnii bvsiig changalbal hen hojih be hvmvvsee jaahan bodooch

Avatar

Зочин 2017-09-20

Шуналдаа хөтлөгдсөн хэдэн багш нараа өмөөрөхөө болиоч. Хөнжилийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэрдэг юм шүү.

Avatar

Зочин 2017-09-20 66.181.166.3

2012 ond ene Batzorig uuniigee yarij yavahgui yasan ym bol mongo yay gej baihad ni odoo hooson zasgaas eliigee neheed baigaa ym bol

Avatar

Арай дэндүү юм шаардаж бн 2017-09-20 65.49.68.192

1.6 сая гэвэл эмч нар ч бас 1.6 сая гэж нэхэж болно. Ийм өндөр цалин авлаа гэхэд Монгол орны э/з шууд унаж юмны үнэ хөөрөгдөнө. Баримжаатай баймаар юм. Ядаж 1 сая гэвэл болж бн.

Avatar

serelt 2017-09-20 66.181.178.205

Хүнд цалингаараа амьдрах боломж өгөөгүй энэ нийгмийг өөрчлөх хэрэгтэй, Газрын баялаг зарж тамтаггүй баяжигчидаас татвар өндөр авах хэрэгтэй, Түүгээр хүсээд байгаа цалинг нь өг,
албан тушаал зарж баяжигчдаас хөрөнгийг нь хураа, Багш эмч нар төсвийн ажилчид бүгд тэмцэх хэрэгтэй,

Avatar

Zochin 2017-09-20

Baigaliin bayalag ixtei 3 saya xun amtai ornii ediin zasag urgelj xundreltei damjuursan baix um Temtseed baij dee

Avatar

зочин 2017-09-20 103.57.93.205

Салбарын ҮЭ-ийн энэ нөхөр улс орон хямралд хүрээд байхад мөн ч цаг үеэ олж шаардлага тавьж бана даа. Урьд нь цаг үеэ түрүүлж харж чадахгүй байж одоо л нэр нүүр олж авах санаатай давхиж яваа нөхөр шив дээ. Ийм цаг үед ямар гарц гарлага байгааг олж харж үндэслэлээ тавимаар юм даа. Хий дэмий нэр төр хөөцөлдөхөө боль.

Avatar

Зочин 2017-09-20 202.21.96.18

Коммунист сэтгэлгээнээсээ салдаггүй хүмүүс тонгол төрийг удирдсаар 30-аад жил ингэж явлаа. Эрх мэдэлтнүүд нийгмийн хамаг баялгийг хувьдаа завшсаар өнөөг хүрлээ. Босох цаг болжээ.Өөрчлөх хэрэгтэй.Хэдэн үеэрээ алтан дээр суусан гуйлагчих явах юм бэ? Бид

Avatar

Нэмээ 2017-09-20 124.158.112.3

төрийн удирдлагын дампуурал . Зах зээл, дэлхийн хөгжилтэй орнуудын зэрэгт хүрсэн хүнс, бараа бүтээгдэхүүний үнэтэй мөртлөө авч буй цалин шалаг дээр буусан, иим л байдалд хүрсэн байна даа. Өөрснөө албан тушаалаа ашиглан баяжаад л.

Avatar

nemeech 2017-09-20 202.9.40.130

vnen shdee olon jil l hudlaa yrilaa nemeh l heregtei shde

Avatar

Зочин 2017-09-20 202.179.25.118

30 ХУВЬ НЭМЭЭД ЯГ ЮУ ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ. … БОДОХ Л АСУУДАЛ

Avatar

Зочин 2017-09-20

Ганц багш биш ээ махан толгойнуудаа ерөөсөө улс болохгүй байна ш дээ.за цалинг чинь нэмлээ гэж бодое сургаар нь бүх юмны үнэ нэмэгдэнэ биз дээ .тэгэхээр адилхан шүү.иймд ард түмний онц зөвлөл байгуулаад ерөнхийлөгчөөс бусадыг нь тараагаад дахин эмэхлэх хэрэгтэй болсон шүү.оффшорын мөнгийг татаад л боллоо бүгд сайхан болоход ойртно.тэгээд тэгш гараанаас хөгжих гээд нэг үзэцгээе ард түмэээээн

Avatar

Зочин 2017-09-20 203.91.118.180

Улс эх орныхоо нөхцөл байдлыг хараач багш нараа. ямар муйхар юм бэ

Avatar

зочин 2017-09-20 66.181.177.238

Мянган өдөр мянган удаа тэмцээд ч энэ хэмжээний цалинг төр засаг өгч чадахгүй шүүдээ.Цалингаа зохих хувь хэмжээгээр нэмэх асуудлыг л нухацтай бдодох хэрэгтэй.Энэ үндэслэлгүй тэмцлийн цаана Ардчилсан нам л байгаа даа

Avatar

Zochin 2017-09-20 103.26.195.162

AN tur barij baihad heden huviar ch bolov nemeh shaardlaga tavij baigaagui. Tiim bolohoor AN iin yvuulga yvagdaad baina

Avatar

Зочин 2017-09-20 27.123.214.83

Хэн ч концессыг буруу гээгүй. Харин бараг ямар ч ажилчин компанигүй сабд тэр их мөнгийг авах талаар

Avatar

Зочин 2017-09-20 27.123.214.83

Хүүхдийн мөнгийг 3 жил өгөх мөнгийг 8 хан зам барих концессийн гэрээ хийх үедээ энэ засаг мөнгөггүй үгүйрснээ яриад хүүхдэд харамлаад гууглаад байсан биз дээ

Avatar

setge 2017-09-20

Зам бол хөгжил Улс эх орон хөгжсөн дээр үү Чи хүүхдийнхээ мөнгөөр архи уугаад үхсэн дээр үү

Avatar

Зочин 2017-09-20 27.123.214.83

Концесс байж болно. Гэхдээ улсын төсвийн бараг 10 хувьтай тэнцэх мөнгийг зам барихад зардаг концесс дэлхийд байхгүй

Avatar

Зочин 2017-09-20 202.21.106.139

Концесс, зээл бол үйлдвэрлэлд оруулж буй мөнгө. Шинээр баригдах үйлдвэрүүдэд олон залуус ажилтай, орлоготой болно. Ажилгүй хичнээн олон залуус байна? Тэд хүн биш гэж үү?

Avatar

Зочин 2017-09-20 66.181.187.180

Ямар ч улс орон хөгжье гэвэл боловсролын салбартаа хөрөнгө оруулдаг юм бол МУБИС-ийнхаа элсэлтийн босго оноог өндөрсгөөч. Өнөөдөр хамгийн намхан босго оноотой л байгаа шүү дээ, шившигтэй

Avatar

Настан 2017-09-20 103.229.121.1

Алкааш царайлсан настан

Avatar

Эдийн засагч 2017-09-20 202.21.116.2

Энэ сайдын үүрэг гүйцэтгэгч тоо мэддэггүй баагий юу. 1.6 сая төгрөгийн цалин гэдэг чинь одоо авч байгаа 600 дээр 1 сая төгрөг нэмнэ гэсэн үг. 1 саяын нэмэгдлээ 12 сараар үржүүлбэл 12 сая төгрөг. Үүнийгээ 35000 багшаар үржүүлвэл 420 тэрбум л гараад байгаа юм даа. Өөрсөддөө бэлгэлдэг концессийн 50% шүү дээ. гэтэл юун 1.1 их наяд вэ. Баагий нар худлаа их тоо хэлж нийгмийг айлгах гээд байна уу? эсвэл дундаас нь 680 тэрбумыг унагаах гээд байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж