Дүүжин тааз нурж, 45 хүүхэд цэцэрлэгт явах боломжгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2017.09.20-нд нийтлэгдсэн

Дүүжин тааз нурж, 45 хүүхэд цэцэрлэгт явах боломжгүй боллоо

Ливанд голчлон үйл ажиллагаа явуулдаг Исламын шийт ургсгалын “Хезболлах” бүлэглэлийн цэргийн командлагч Али Хуссейн Насиф Сирид амь үрэгджээ.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 85 дугаар цэцэрлэгийн дүүжин тааз унасан осол өчигдөр /2017.09.19/ гарсан. Тодруулбал, тус цэцэрлэгийн бага ангийн ‘А’ бүлгийн бие засах өрөөний дүүжин тааз өдрийн 16.00 цагийн орчимд нурсан байна. Азаар энэ үеэр хүүхэд бэртэж гэмтэлгүй өнгөрчээ.

‘Ньюс’ агентлагийн сурвалжлах баг цэцэрлэг дээр очиж, эрхлэгч С.Уламбаяртай уулзахад ‘Манай цэцэрлэгийн дээврийг засаагүй удаж байгаа. Ашиглалтад ороод 39 жил болсон хуучны барилга. Зуны борооноор дээврээс дусаал гоождог. Үүнээс болоод цахилгаан холболт байнга доголддог болсон. Гэрлийн чийдэнгүүд үргэлж шатдаг. Тааз муудсан нь дээврийн хэсгийг засаагүй удсан, усанд норж муудсантай холбоотой гэж бодож байна. Мэргэжлийн хүмүүс ирж, дүгнэлт гаргах байх’ гэлээ.

Багын ‘А’ бүлэгт 45 хүүхэд хүмүүждэг. Харамсалтай нь, хичээлийн шинэ жил эхлээд 20 ч хонолгүй хүүхдүүд цэцэрлэгт явах эрхээ түр хасууллаа. Засварын ажил бүрэн хийгдэж дуусах хүртэл тус бүлгийн хүүхдүүдийг хүлээн авах боломжгүй болж байгаа юм. ‘Ямар азаар хүүхэд бэртээгүй юм. Ийм эрсдэлтэй орчинд хүүхдүүдээ байлгаж чадахгүй. Засвар дуустал цэцэрлэгт явуулахгүй’ гэж цэцэрлэгийн эрхлэгч хэлж байв.

Зөвхөн бага ангийн ‘А’ бүлэг ч биш 85 дугаар цэцэрлэгийн спорт заалны тааз, хана усанд идэгдсэн байдалтай өдийг хүрчээ. 1979 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан энэ цэцэрлэг 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэхдээ өнөөдөр 600 гаруй хүүхэд энд суралцдаг. ‘Бие засах өрөөний дүүжин тааз нурсан юм чинь, үүнтэй адил ус нэвчсэн бусад хэсгийн тааз ч унах эрсдэлтэй’ гэдгээс болгоомжилж байгаагаа ажилчид ярьлаа.

Тэгвэл газар дээр нь шалгалт хийсэн Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн улсын ахлах байцаагч Б.Жаргал дараах тайлбарыг өгсөн юм. 

-Хүүхдүүд салхилах, бороо уснаас хамгаалсан саравч цэцэрлэгүүдэд байдаг. Боловсролын яамнаас цэцэрлэгүүдэд нэг анги ч гэсэн шинээр нэмье гэсэн зорилгоор 2013 онд ийм саравч барьж, янзалсан. Ихэнх цэцэрлэг үүнийг өрөө болгочихсон байдаг. Нурсан хэсгийг харахад дулаалга муу байсан юм шиг харагдаж байна. Хүүхдүүд өрөөнд орж ирээд, бие засахад их ууршилт явагдана. Тэгмэгц тодорхой хэмжээний цан үүснэ, дүүжин тааз учраас сайн мэдэгдэхгүй байсан байх. Дүүжин тааз хийсэн ДСП хавтан нь илжирч эхэлсэн, хавтан дээрээ керамзит хийгээд, аж ахуйн аргаар янзалсан байсан. Ерөөсөө технологийн дагуу хийгдээгүй гэсэн үг. Анхны зураг төслийн дагуу хийгдсэн үү, ямар компани, хэн засвар харицуаж хийсэн бэ гэдгийг шалгаж байгаад эцсийн дүгнэлт гаргана гэв.

Тус цэцэрлэгт 2015 онд сантехникийн засвар, энэ онд дулааны шугам сүлжээний засвар хийгджээ. Одоо дахин дээвэр болон нурсан таазны хэсэгт засвар хийх шаардлагатай болж байгаа тул дүүргийн Засаг дарга болон холбогдох яам анхааралдаа авч, түргэн шуурхай шийдэж өгөхийг цэцэрлэгийнхэн хүсч байлаа. 

Үүнтэй адил эрсдэл дахин гаргахгүйн тулд дотоод аюулгүй байдлаа шалгаж, мэргэжлийн байгууллагад хандахыг бусад цэцэрлэгийн удирдлагад сануулъя. 

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж