Үүрэн телефоны бүх оператор компаниуд ОХУ-ын Монополийн эсрэг албанд дотоодын роумингийн үйлчилгээний шинэ тарифаа хүргүүлсэн бөгөөд тэдний хүсэлтийг ирэх долоо хоногоос хэлэлцэнэ хэмээн Монополийн эсрэг албаны орлогч дарга Анатолий Голомолзин хэлсэн байна.
Харилцааны холбооны сайд Николай Никифоров өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар Монополийн эсрэг албаныхантай хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байсан юм.
ОХУ-д хэд хэдэн роумингийн үйлчилгээ байдаг, тухайлбал, үндэсний хэмжээний, сүлжээн дэх, мөн Крымд тусгай роуминг үйлчилдэг байна. Сүлжээн дэх оруминг нь оператор болгоны сүлжээн дотор үйлчлэх бөгөөд бүс нутгаар ялгаатай тарифтай. Харин үндэсний хэмжээний роуминг нь тухайлсан операторын сүлжээ байхгүй газар үйлчилдэг юм.
Долдугаар сарын дундуур Монополийн эсрэг алба дөрвөн том оператор компанид үйлчилгээ тариф хэтэрхий ялгаатай байгааг арилгах анхааруулга өгсөн юм. Дөрвөн том операторын тоонд МТС,”’Мегафон”, “Вымпелком” (“Билайн” нэрээр танигдсан), “Т2 Мобайл” ( Tele2 нэрээр танигдсан) ордог.
Эх сурвалж: РИА НОВОСТИ