Хоёр бамбарууштай эм баавгайг машинаар дайрч алсан хэрэг Приморийд өнгөрсөн зургадугаар сард гарсан билээ. Өнчин хоцорсон хоёр бамбаруушийг Приморийн мужийн захиргаа ивээлдээ авч асарч байгаа хэд хоногийн өмнө эх байгальд нь тавьсан хэмээн мэдээлжээ.
Эхээсээ өнчирч хоцрох үед бамбаруушууд төрөөд тав орчим сар болсон байсан юм. Мужийн Ан агнуурын хяналтын албаны дарга Дмитрий Панкратовийн хэлснээр бамбаруушуудыг мужийн өмнөд хэсгийн хүний хөл бараг хүрдэггүй газар тавьжээ.
“Бамбаруушууд сайн бойжиж байсан. Тус бүрийнх нь жин 15 орчим кг татаж байгаа” хэмээн Дмитрий Панкратов хэлсэн байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ