Гэмт хэргийн гаралт буурчээ

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн гаралт буурчээ

Боловсрол, шинжлэх ухааны яам Сургалтын төрийн сангийн зээлээр гадаадад магистрантур, докторантурт суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтыг анх удаа олон нийтэд нээлттэйгээр зохион байгууллаа.

2014 оноос хойш хүч хэрэглэсэн гэмт хэргийн гаралт 57 хувь буурсан хэмээн ОХУ-ын Олон нийтийн танхимын илтгэлд дурджээ. Энэхүү илтгэл нь “ОХУ дахь үзэн ядах үзэлд суурилсан гэмт хэрэг-2016” гэсэн нэртэй юм.

“Бүртгэгдсэн хүч хэрэглэсэн гэмт хэргийн тоо 2015 онд 115 байсан бол 2016 онд 77 болон буурчээ. Энэ тоо 2014 онд 134 байсан гэж үзвэл 57 хувиар буураад байна” хэмээн илтгэлд дурджээ.

Прокурорын ерөнхий газрын мэдээгээр 2016 онд хүний амь хөнөөсөн хэрэг 63 хувиар, хүний биед гэмтэл учруулсан 47 хувиар буурсан байна. 

Гэмт хэргийн гаралт ийнхүү буурч байгаа нь үзэн ядах үзэл, хэт туйлширсан үзэлд суурилсан гэмт хэргийн илрүүлэлт, ял хариуцлагад ногдуулах хуулийн заалтыг чангаруулсан нь нөлөөлсөн гэж илтгэл бичигчид дүгнэсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж