Москвад Калашниковын хөшөө босгожээ

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

Москвад Калашниковын хөшөө босгожээ

Зориг зогссоор. Татаж байсан тамхины нь иш царцаж, хүрэл пальтоны нимгэн зах хацрыг нь жаахан үрсэн ч зогссоор л.

АК-47 бол хамгийн алдартай зэвсэг. Магадгүй дэлхийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн зэвсэг ч байж мэднэ.

Тэгвэл, тэрхүү зэвсгийг зохион бүтээсэн ОХУ-ын домогт зохион бүтээгч Михаил Калашниковын хөшөөний нээлт Москва хотод өнөөдөр /2017.09.19/ болсон байна. Хөшөөг Калашников өөрийн алдартай бүтээлээ гартаа барьснаар дүрсэлжээ.

1947 онд бүтээгдсэн учир АК-47 хэмээн нэрлэгдсэн энэ автомат буу нь 1960-аад онд дэлхий даяар тархаж, олон орны армийн үндсэн зэвсэг болсон юм. Угсрах, хэрэглэхэд хялбар АК-47 нь хөнгөн, найдвартай ажиллагаатай, маш энгийн хийцтэй, ашиглалтын маш олон давуу чанартай гэгддэг. 

Михаил Калашниковын хөшөө Москва хотын Оружейный ба Долгоруковская гудамжны уулзварт сүндэрлэжээ. Хөшөөг барималч Салават Щербаков урласан байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж