Зуслангийн бүсийн хаалтын цэвэрлэгээ явагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

Зуслангийн бүсийн хаалтын цэвэрлэгээ явагдлаа

Төв аймгийн хэмжээнд цахим үнэмлэхжүүлэлт 77 хувьтай байгаа аж.

Нийслэлийн ногоон бүсийн зуслангийн хаалтын цэвэрлэгээг Сэлбэ голын дагуу Санзай, Хандгайт, Баянбулаг, Хуурай мухар, Шаргаморьт, Гүнт, Жигжид, Яргайт, Шадивлангийн зусланд зохион байгууллаа. Авто зам дагуу болон жалганд үүссэн хог хаягдлыг ачиж, цэвэрлэх, тээвэрлэх ажилд Зуслан чиглэлийн байгаль хамгаалагчид хяналт тавьж Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсийн хог тээвэрлэлтийг хариуцан ажилладаг Найши Трэйд ХХК түүврийн 13 ажилтан, 4 ачигч, 2 жолооч, 2 байцаагч нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй 4.5 тонн хог хаягдал, Сүхбаатар дүүргийн зуслангийн бүсийн хог тээвэрлэлтийг хариуцан ажилладаг Сүхбаатар Дэвшил ОНӨААТҮГ түүврийн 6 ажилтан, 2 ачигч, 1 жолооч, 1 байцаагч нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй 4 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэлээ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж