Турк эмээ нар цалин авдаг

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

Турк эмээ нар цалин авдаг

Химийн зэвсэг хэрэглэх боломжоо ашиглаж болохгүй Сирид Иран сануулсан байна.

Бага насны хүүхэдтэй айл болгонд хүүхэд асрах найдвартай асрагч олно гэдэг хүндрэлтэй асуудал байдаг. Аав, ээжүүд аль аль нь ажилтай байх, эсвэл гадуур гарах, хоёулхнаа цагийг өнгөрүүлэх гээд олон шалтгаанаар хүүхэд асрагч хөлслөх, хамаатан садан, танилынхаа тусламжийг гуйх хэрэг гардаг.

Тэгвэл энэ бэрхшээлийг шийдвэрлэх тусгай хөтөлбөрийг туркууд туршиж эхэлжээ. Туркийн хууль тогтоогчид ажлын өдрүүдээр ач, зээ нараа асарсан эмээ нарт төсвөөс цалин олгохоор хуульчилжээ. Эхний ээлжид Бурса, Измир гэсэн хоёр мужийн 1000 өрхийг хөтөлбөрт хамруулж буй бөгөөд амжилттай болбол цаашид хамрах хүрээг нь өргөжүүлэх гэнэ.

Туркт тэтгэврийн хэмжээ 1000-1800 лир буюу 250-450 ам.доллар байдаг аж. Харин хөтөлбөрт хамрагдсанаар эмээ нар ач, зээтэйгээ ойр дотно байхаас гадна сард 400 лир /100 орчим ам.доллар/-ийн нэмэлт орлого олох боломж бүрдэж байгаа юм.

Хөтөлбөрийн зорилго нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нэмэгдүүлэх явдал аж.

С.ЦЭЛМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж