28 компанийн 399,337 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

28 компанийн 399,337 хувьцаа арилжжээ

Сирийн Арабын мэдээ агентлагаас Засгийн газрын цэргүүд босогчдын дэлбэрэх бодис, зэр зэвсгийн агуулахууд руу дайралт хийсэн тухай өчигдөр мэдээлжээ.

2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нийт 260.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаас арилжаалагдлаа. 

Хувьцааны арилжааны хувьд I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 399,337 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “УБ-БҮК’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 9.09 хувиар өссөн бол ‘Гермес центр” компанийн ханш хамгийн өндөр буюу 10.13 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,370 ширхэг үнэт цаас 133,770,340 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 2015 оны 2-р сарын 11-ний өдрөөс албан ёсоор мөрдөгдөж эхэлснээс хойш түүхэн дээд хэмжээндээ хүрч, 1070.24 нэгж болж өмнөх өдрөөс 1.91 хувь өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,090,131,555,878 төгрөгт хүрлээ.  

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж