Хятадын Үндэсний шинжлэх ухааны өдрийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаа өнгөрсөн Бямба гаригт Хятадын Фүжиан муж болон Фүжоу хотод боллоо. Энэ үеэр эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан ирж, микроскопоор ургамал ажиглан, роботын үзүүлбэр үзэж, олон арван шинэ технологитой танилцжээ.
Тус өдрийн хүрээнд мөн Фүжиан мужийн газар бүрт тэргүүлэх шинжлэх ухааны 500 гаруй үйл ажиллагаа өрнүүлсэн байна. Тэр дундаа анхан шатны шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа 30 гаруй газарт, шинжлэх ухааны боловсролын үндсэн сэдвийн хүрээнд 120 гаруй тоглолт зохион байгуулжээ. Түүнчлэн хөдөөд тохиромжтой технологийн сургалт 80 орчим, залуучуудын шинжлэх ухаан, технологийн шинэ бүтээлийн үйл ажиллагаа 30 гаруй удаа хийсэн байна. Эдгээр нь 13 жил тасралтгүй энэ өдрийг тэмдэглэж буй Фужиан мужийн иргэдэд зориулан зохион байгуулсан амьдралд ойрхон шинжлэх ухааны боловсролын үйл ажиллагаа юм.
Эх сурвалж: CCTV