
“Google” компанийн ерөнхий захирал Эрик Шмидт дөрөвдүгээр сард огцорч, оронд нь компанийн үүсгэн байгуулагчдын нэг Ларри Пэйжийг томилох болжээ. Шмидт 2001 онд “Google” компанийн захирал болсон бөгөөд дөрөвдүгээр сарын 4-нд огцрох ч компанийн гүйцэтгэх захирлын ажлыг үргэлжлүүлэн ажиллах юм байна. Компанийн мэдэгдсэнээр тэрбээр гэрээ, хамтын ажиллагаа, үйлчлүүлэгчид, өргөн хүрээний бизнесийн харилцаа болон технологийн ажилд илүү анхаарах аж. Түүнчлэн Ларри Пэйж болон Сергей Бриний зөвлөхөөр ажиллах юм байна.
“Google” компанийг Шмидт, Пэйж болон Брин нар байнга гурвуулаа удирдаж ирсэн тул энэ мэдэгдэл технологийн салбарыг цочирдуулсан байна.
Э.Очирт