АНУ-д Хятадын дугуй түрээсийн үйлчилгээ нэвтрэв

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

АНУ-д Хятадын дугуй түрээсийн үйлчилгээ нэвтрэв

ОХУ-ын Пенза мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон тус мужийн томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл Улаанбаатар хотноо зочилж байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ-д дугуй түрээсийн үйлчилгээ ид хүчээ авч буй. Иргэд ухаалаг утасны аппликэйшний тусламжтайгаар дугуй түрээсийн үйлчилгээг Хятадын хаанаас ч авах боломжтой болсон. Ингэхдээ 200-300 юанийн барьцаа мөнгө байршуулсан байх шаардлагатай бөгөөд нэг удаа түрээслэхэд нэг юань төлнө. Мөн апликэйшнээ ашиглан дугуйг түгжиж, түгжээг нь тайлах юм.

Дугуй түрээсийн энэ үйлчилгээ ашиглахад хялбар төдийгүй хямд учраас Хятадын хүн амын дунд хувийн унаатай болох эрэлт хэрэгцээ ч буураад байгаа аж. Учир нь, өөрийн дугуйгаа хадгалах, эвдэрсэн тохиолдолд засах гэх мэт шаардлага тулгардаг бол түрээсийн дугуйнд энэ мэт зүйлс шаардлагагүй.

Өдгөө дэлхийн тавцанд дугуй түрээсийн 1000 орчим компани үйл ажиллагаа явуулж буй ч Хятадын “Mobike”, “Ofo” хэмээх хоёр компани тэргүүлж байна.  Одоогийн байдлаар “Ofo” компани Хятадын 43 хотод нийт гурван сая дугуй түрээсэлж, 20 сая хэрэглэгчтэй болжээ. Тэгвэл Хятадын дугуй түрээсийн операторууд барууны орнуудын зах зээлд нэвтрээд эхэлсэн аж. АНУ-ын Массачусетс мужийн Вустер хотод “Оfo”-г хэрэглэхээр болсон нь байгаль орчинд ээлтэй зам тээврийн сүлжээг бий болгох зорилготой гэнэ. Гэхдээ тус хот анхных нь биш. Үүнээс өмнө Вашингтон мужийн Сиэтл хот Хятадын дугуй түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болсноо мэдэгджээ. Одоогоор дугуй түрээсийн нэг удаагийн үнийг нэг доллар байхаар төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж