Муурын зулзагыг хэдэн долоо хоногийн дараа эхээс салгах нь зөв болох талаар эрдэмтэд маргалдсаар иржээ. Тухайлбал, АНУ-д зулзагыг найман долоо хоног болгоод эхээс нь салгах ёстой гэж үздэг юм байна. Тэгвэл финляндын эрдэмтэд судалгааныхаа дүнд 12 долоо хоног буюу гурван сар эхийнхээ сүүг хөхөх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Муурын зулзага хэдэн долоо хоног эхийнхээ сүүг хөхөх ёстой талаарх энэ судалгаа маш чухал судалгаанд тооцогддог.Учир нь дэлхий дээр маш олон гэрийн муур байдаг бөгөөд зөвхөн европчууд л гэхэд 100 сая мууртай юм.Харин зулзагыг эхээс нь хэдийд салгахаас муурын зулзага ямар зантай болж өсөх нь шууд хамаардаг юм байна.
Г.АМАР