“Apple” компанийг Хятадын иргэний хөдөлгөөнүүд шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

“Apple” компанийг Хятадын иргэний хөдөлгөөнүүд шүүмжлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Пүрэв гаригт БНХАУ-ын байгаль орчны хөдөлгөөнүүд “Apple” компанийг эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлуудыг хайхрахгүй байгаа гэж буруутгасан байна. Үүнд 36 хөдөлгөөн нэгдсэн ба “Apple компанийн үнэн нүүр царай” гэх тайлан бичжээ. Нийт 24 технологийн компанийг судалгаанд хамруулсан бөгөөд тэдний дундаас “Apple” компани ганцаараа тэдний шаардлагыг хамгийн муу биелүүлдэг гэсэн байна.

    iPod, iPad зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус компанийн нэрийн дэлгүүрүүд Хятад улсад олноор нээгдэж, зах зээлд хүч түрэн орж ирж байгаа билээ. Хятад улс дахь “Apple” компанийн хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ву хэлэхдээ “Компани нийгмийн хариуцлагын стандартуудыг хамгийн дээд зэргээр дагаж мөрдөхийн төлөө ажилладаг” гэсэн ч пүрэв гаригт гарсан тайлангийн талаар тайлбар өгөөгүй байна. Өмнө нь Хятадын байгаль орчны хөдөлгөөнүүд өмнө нь ч “Apple”-ын эсрэг шүүмжлэл гаргаж байсан. Тус компанийн нийлүүлэгч салбарын хэд хэдэн ажилчин өөрийгөө хөнөөсөн хэрэг гарч байсан юм. Түүнчлэн олон хүн химийн бодисоос хордсон гэж тайланд дурджээ.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж