Тээврийн хэрэгслийн тоо 4 дахин өссөн байна

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

Тээврийн хэрэгслийн тоо 4 дахин өссөн байна

Аваргуудын лигийн 2012/13 улирлын хэсгийн 2-р тойргийн тоглолтууд эхэлж E,F,G,H группийн тоглолтууд явагдлаа.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ ЖОЛООЧ НАР УУЛЗВАР, ГАРЦ НЭВТРЭХ ЖУРАМ ЗӨРЧДӨГ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХАЖУУ ХООРОНДЫН ЗАЙ БАРЬДАГГҮЙ, ЭГНЭЭ БАЙР БУРУУ ЭЗЭЛДГЭЭС ШАЛТГААЛЖ БАЙНА

Манай улс нь нийт 1,566,6 мянган км2 хавтгай дөрвөлжин газар нутагтай, 49250 км урт замын сүлжээтэй, үүнээс хатуу хучилттай 5684,6 км авто замтай бөгөөд улсын хэмжээнд 760 гаруй мянган автомашин бүртгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар манай улс 3 сая 164,0 мянган хүн амтай бөгөөд үүнээс жолоодох эрхийн үнэмлэхтэй 1 сая 151 мянга гаруй хүн бүртгэгдсэн байна.

2007 онд монгол улсын хүн ам 2620446 байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хүн амын статистик үзүүлэлттэй харьцуулахад 20,7 хувиар, нийслэл хотод хүн амын тоо 35 хувиар, тээврийн хэрэгслийн тоо 4 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь их хотын түгжрэл саатал, зам тээврийн осол, хэрэгт нөлөөлөх нэг хүчин зүйл болж байна.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОО 4 ДАХИН ӨССӨН БАЙНА

Улсын хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар 25892 зам тээврийн осол бүртгэгдсэний 2644 буюу 10,2 хувь нь орон нутгийн замд, 23248 осол буюу 89,7 хувь нь Улаанбаатар хотын замд гарсан байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн 25892 зам тээврийн ослын 25234 буюу 97.4 хувь нь жолоочийн буруугаас, 634 буюу 2.5 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, замын нөхцөл байдлаас 24 буюу 0.09 хувь нь гарчээ.

Эх сурвалж: замын цагдаагийн алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж