Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш 15.00 цагт хийхээр товложээ. Нийт есөн асуудал хэлэлцэн шийдвэрлэх бол хоёр асуудалтай танилцах аж.
Энэ өдрийн хуралдаанаар шийдвэрлэх хамгийн чухал асуудлыг Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү оруулна. Энэ нь хөрөнгө шийдвэрлэхтэй холбоотой юм.
Мөн хуралдаанаар Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай, Стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай асуудал багтаж байна.
Хэлэлцэх асуудлын дарааллыг хүснэгтээс тодруулан харж болно.
Г.ХОРОЛ