“Малын өвчин гарлаа гэж мэдээлэх буруу” гэв

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

“Малын өвчин гарлаа гэж мэдээлэх буруу” гэв

Барилгуудын гүйцэтгэл ямар байгаа, зөвшөөрөл нь бүрэн эсэх, аюулгүй байдлыг хэр хангасныг үзэх юм байна.

Үндэсний хөгжлийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл санаачилгатай хамтран ‘Ногоон эдийн засаг ба худалдааны боломж ‘ хэлэлцүүлэг зохион байгууллаа.

НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл нь манай улсын ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд туслах зорилготой юм. НҮБ-ын төлөөлөгчид мэргэжлийн хүмүүстэй уулзаж, судалгаа шинжилгээ хийсний дүнд дэмжлэг үзүүлэх аж ахуй нэгжээ сонгох аж. Улсын хэмжээнд хэдий хэмжээний ногоон үйлдвэрлэл эрхэлж, экспортолдог статистик тоо байхгүй аж.

НҮБ-ын түншлэгчид хөдөө аж ахуйн чиглэлийн 6000 үйлдвэрээс сонгож дэмжлэг үзүүлэх гэнэ. Дээрх үйлдвэрүүдээс аль нь эко бүтээгдэхүүн боловсруулах боломжтой вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс судалж, технологийн шинэчлэл, сав баглаа боодолд анхаарч ажиллах юм байна.

Уулзалтад оролцогчдын үзэж буйгаар сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуйд түшиглэсэн ногоон үйлдвэрлэлийг дэмжих боломжтой. Гэхдээ сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх өртөг өндөр байдаг. Тэгэхээр хөдөө аж ахуйд түшиглэсэн ногоон үйлдвэрлэл нь хамгийн боломжтой салбарын нэгд орж байна.

МУИС-ийн багш Х.Цэвэлмаа “Хөдөө аж ахуйд байгаа хоршооллын хэлбэр яаж явбал бэхжих вэ гэдэг талаас саналаа хэлж байгаа нь таалагдлаа. Ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд төвийн бүс хамгийн тохиромжтой байдаг. Тэгэхээр энэ бүсэд бизнесийн ямар загвар тохиромжтой вэ гэдэг санааг өнөөдөр хэлэлцүүлж байна. Уулзалтаас гарсан саналуудыг олон улсын байгууллагад зөв ойлгуулж чадвал бидэнд боломж нээгдэнэ” гэв.  

Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтнүүд Монгол Улсыг таван бүсэд хуваажээ. Ингэснээр бүс тус бүрийн онцлогт тулгуурлаж үйлдвэрлэл явуулах судалгааг хийсэн байна. Тухайлбал, баруун бүх малын халдварт өвчингүй эрүүл бүс учраас эко мах үйлдвэрлэх боломж байна. Гэвч малын халдварт өвчин улсын хэмжээнд гарсан гэдэг ойлголтыг дэлхий нийтэд төрүүлсэн нь эрсдэл дагуулж байгааг мэргэжилтнүүд онцлов.

Үндэсний хөгжлийн газрын Судалгаа шинжилгээний албан дарга А.Мөнхболд “Манай улс эко мах экспортлох боломжтой. Гэхдээ халдварт өвчний асуудал тулгарч байна. Өвчин гарлаа гэдгийг нийтэд мэдээлэх шаардлагагүй гэж би хувьдаа боддог. Малын гаралтай өвчлөл зөвхөн Монголд гардаггүй, дэлхий нийтэд гардаг. Гэтэл Монголоос мах экспортолно гэхээр хүмүүс айж байна” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж