
Харин зарим нэг шүүмжлэгчид текст мессэж нь Англи хэлний стандарт хэлбэр ба хар ярианы үгс хоорондын заагийг үгүй хийж болзошгүй тухай өөрсдийн саналыг хэлсэн байна. Гэхдээ Конвентри Их сургуулийн эрдэмтэд “Гар утсаар мессэж бичих нь хүүхдүүдийн бичих чадварт сөргөөр нөлөөлөхгүй, эсрэгээрээ хүүхдүүдийн үсэглэх, унших чадварыг хөгжүүлэх эерэг талтай” хэмээн хэлжээ.
Б. Энхцэцэг