Дэлхийн алдартнууд “Оддын академи”-ийн тайзнаа

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

Дэлхийн алдартнууд “Оддын академи”-ийн тайзнаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн явц болоод нэр дэвшигчдийн сонгуулийн компанит ажил, сонгуулийн албан ёсны тайланг видео хэлбэрээр дамжуулах болсноо мягмар гаригт албан ёсоор мэдэгджээ.

Сүүлийн үед үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй “Боловсрол суваг” телевизийн “Оддын академи” шоуны талаар сонирхолтой мэдээлэл уншигчдадаа хүргэе. Монголын үзэгчид ОХУ-ын “Фабрика звёзд” нэвтрүүлэгтэй 2002 оноос эхлэн танилцсанаар дуучин болох мөрөөдөлтэй залуус тус нэвтрүүлэгт оролцож төрөл бүрийн даалгавар сорилтыг гүйцэтгэн шилдэг дуучин болохын төлөө өрсөлддөг гэдгийг мэдэж авсан. Тэр цагаас хойш 2017 он хүртэл амжилттай хийгдсээр байгаа тус нэвтрүүлгийн үнэнч үзэгч одоо ч олон бий. Тиймээс дуунд дуртай Монголчуудын хувьд энэхүү нэвтрүүлэг сонирхол татах нь гарцаагүй юм. Шимтэн үздэг тус нэвтрүүлэгт салахын аргагүй олон сонирхолтой хэсэг байдгаас хамгийн ихээр сэтгэл догдлуулдаг мөч нь нэвтрүүлгийн оролцогчид урилгаар хүрэлцэн ирсэн алдартай уран бүтээлчидтэй дуэт дуулах.

Шоу бизнесд нэр хүнд, байр сууриа олсон уран бүтээлчид аль нэг дугаарт нь оролцогчидтой хамтран дуулдаг бөгөөд үзэгчдийн хувьд тэсэн ядан хүлээж үздэг хэсэг нь энэ юм. Дэлхийн хэмжээний гайхамшигт уран бүтээлчидтэй нэг тайзнаа гарч хамтдаа дуулах боломж тэр бүр олдохгүй. Харин “Оддын академи”-ийн оролцогчдод л энэ боломж нээлттэй байдаг аж.

Ингээд Франц, Итали, Испани, ОХУ гэх мэт улсын “Оддын академи” шоу нэвтрүүлэгт хэн хэн ирж урилгаар дуулсныг сонирхоцгооё. Урилгаар ирсэн дуучид ч тус нэвтрүүлгийн чансааг харуулж байна гэлтэй. Харин тун удахгүй Монгол улсад зохион байгуулагдах “Оддын академи” шоунд хэн гэдэг дуучид урилгаар хүрэлцэн ирж оролцогчидтой хамтран дуулах бол?

 

Rihanna

 

Mariah Carey

 

Beyonce

 

Celine Dion

 

Филипп Киркоров

 

Alicia Keys

 

Lara Fabian

 

Дима Билан

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж