Наснаасаа залуу харагдах зальтай аргууд

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Наснаасаа залуу харагдах зальтай аргууд

Наснаасаа залуу харагдах зальтай аргууд

Залуу сайхан, овор багатай харагдахад тухайн хүний амьдралын хэв маяг, дадал зуршлаас гадна загварын мэдрэмж, чиг хандлага чухал үүрэгтэй. Бас бяцхан заль хэрэглээд гадаад төрх байдлын хувьд цаг хугацааг “ухрааж” бас болно.


 

ХУВЦСАА ЗӨВ ТОХИРУУЛЖ ӨМС

Орчин үеийн загварын чиг хандлагаас харахад хувцасныхаа тун хэмжээг зөв тохируулж хувцасласан нэгэн л хамгийн загварлаг, мэдрэмжтэй харагдана. Өргөн загвартай өмд ба бариу цамц, эсрэгээрээ сул, том цамцны доогуур бариу өмд гэх зэргээр. Дээр нь биеийн галбир, хэмжээгээ мэдэрч хувцсаа сонгох нь чухал. Өөрийгөө мариалаг гээд хэтэрхий сул хувцас сонгож, гоо үзэсгэлэнгээ нуух хэрэггүй. Тэгээд ч сул, нэвсгэр хувцас таныг улам л навсгар, овортой харагдуулна.

 

АКСЕССУАРЫГ ЗӨВ ХОСЛУУЛЖ ХЭРЭГЛЭ

“Загварын гурвал” гэгддэг гутал, бүс, цүнх гурав хэзээ ч гурвуулаа ижилхэн байж болохгүй. Өнгө ижилсүүлдэг моод хэдийн хоцрогдсон. Тиймээс та ч бас энэ дүрмийг мартаж болохгүй. Аль нэг нь бусад хувцас, хэрэглэлээсээ ялгарахуйц тод өнгөтэй, бусад нь үндсэн хувцастайгаа өнгө дагуу байх нь хамгийн тохиромжтой.

 

БҮСНЭЭС ТАТГАЛЗАХ ХЭРЭГГҮЙ

Хэвлий хэсгээрээ таргалалттай, ардаасаа харвинтай харагддаг гэх шалтгаанаар шуудай мэт сул, нэлмэгэр хувцас өмсөх хэрэггүй. Харин ч таныг хэдэн кг-аар илүү жинтэй, бас нэлээд хэдэн насаар ахимаг харагдуулна. Тиймээс хувцсандаа тохирсон өргөн, нарийн, тод, бүдэг гээд ямар ч бүс сонгон хэрэглэж болно. Туршаад үзээрэй, таныг илүү цэгцтэй, цэвэрхэн, дээр нь залуу харагдуулах болно.

 

НҮДНИЙ ШИЛЭЭ АНХААР

Хэрэв та харааны шил зүүдэг бол хүрээгээ тун зөв сонгоорой. Орчин цагт нүдний шил загварын салшгүй нэгэн элемент болсон. Тиймээс нүүр царайны хэлбэртээ тохируулаад орчин үеийн, загварлаг хүрээ сонгохыг зөвлөе. Үнэ ханш, чанар чансаа гээд сонголт арвин болсон энэ үед та өөрт тохирох хүрээгээ хялбархан олно гэдэгт итгэлтэй байна.

 

БОГИНО ҮС

Урт, шулаан үс нь нүүрэн дээрх хөгшрөлтийн шинж тэмдгийг улам бүр тодотгодог. Бүгд л доош унжаад, газар руу чангаагаад байгаа мэт унжгар харагдуулна. Тиймээс мөр дөнгөж шүргэсэн, бүр түүнээс ч богино загварын үсний засалт сонгоорой. Таны илүү залуу харагдуулж, нүүр царай чинь ч гэрэлтэй болно.

 

ХУМСНЫ БУДАГ Ч БАС ЧУХАЛ

Гар хуруу тухайн хүний насыг асуултгүйгээр хэлж өгдөг. Гэтэл нил ягаан, тоорын ягаан, сувдан ягаан өнгийн хумс арьсны өнгөтэй уусаад таны гарыг улам л хөгшин харагдуулна. Оронд нь та арьсны өнгийг цайруулж, тодотгож харагдуулах үл ялиг саарал туяатай бежовый, гялгар цагаан, сүүн шаргал өнгө сонгоорой. Иймэрхүү өнгө сонговол хумсны хэлбэр зууван байх нь тохиромжтой.

 

БАГАХАН MAKE-UP ХИЙЖ, УНАГАН ТӨРХӨӨ ТОДОТГО

Уруул, нүд, хөмсөг ямар байхаас таны гадаад төрх ихээхэн хамаарна. Нас ахихын хэрээр уруул нимгэрч, хөмсөг шингэрдэг. Энэ мэт хөгшрөлтийн шинж тэмдгийг нуухын тулд нүүрэндээ хөнгөн ч болов make-up хийх хэрэгтэй. Мэдээж тод өнгөнөөс зайлсхийгээрэй.

 

ЦАЙВАР УРУУЛ

Бараан, тод өнгө уруулыг улам нимгэн харагдуулдаг. Тэр хэрээр та хэдэн насаар ахимаг харагдах болно. Тиймээс хүйтэн, хүнд, хэт тод өнгийн будгаа дүүдээ бэлэглээд, өөртөө харин цайвар өнгийн уруулын будаг аваарай.

 

ЭЦЭСТ НЬ, ИНЭЭМСЭГЛЭ!

Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан эмэгтэй огт танихгүй нэгний нүдэнд наснаасаа залуу харагддаг болохыг судалгаагаар тогтоосон байдаг. Танд инээмсэглэх шалтгаан нэгээр нэмэгдлээ!

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж