Озеки Гоэйдо ганцаараа башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

Озеки Гоэйдо ганцаараа башёг тэргүүлж байна

Ахмадын баярыг угтсан Ахмад сагсан бөмбөгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Дорнод аймагт амжилттай зохион байгуулсан байна.

Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё ес дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Шодайтай барилдаж давлаа. Ингэснээр зургаан даваа гурван унаатай болж байгаа билээ. Тус башёг озеки Гоэйдо тэргүүлж байгаа бол маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Оношо, маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Чиёотарю, маэгаширигийн 9-аас барилдаж байгаа Таканойва А.Баасандорж, маэгаширигийн 12-аас барилдаж байгаа Дайшомарю нар хоёр унаатайгаар башёг араас нь нэхэж байна.

Өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Такакейшотой барилдана.

Бусад бөхчүүд

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-0 гэмтсэн
  • Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-3
  • Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтсэн
  • Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 Гэмтсэн
  • Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3-6
  • Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 5-4
  • Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 3-6
  • Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 7-2
  • Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 6-3

Эх сурвалж: mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж