Явган зорчигчид торгууль оногдуул гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Явган зорчигчид торгууль оногдуул гэжээ

Явган зорчигчдыг замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцуулахын тулд  ямар арга хэмжээг  хэрэгжүүлэх нь зөв вэ? гэсэн санал асуулгыг  замын цагдаагийн газрынхан  сайтаараа дамжуулан явуулсан байна. Уг санал асуулгад оролцсон хүмүүсийн 41 хувь нь явган зорчигч нарт өндөр хэмжээний торгууль ногдуулах хэрэгтэй гэж үзжээ. Мөн 33 хувь нь сургалт сурталчилгаагаар ойлгуулах нь зүйтэй гэсэн бол 26 хувь нь хайс хашлагаар хаших нь зөв гэжээ. Одоогоор  тус сайтнаас  “Замын хөдөлгөөнийг камераар хянадаг болсноос хойш танд юу мэдрэгдэж байна вэ?” гэсэн санал асуулгыг явуулж эхэлсэн байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж