Өсвөрийн аврагчид тангараг өргөв

Хуучирсан мэдээ: 2017.09.19-нд нийтлэгдсэн

Өсвөрийн аврагчид тангараг өргөв

Туул голын эхийг нөхөн сэргээхээр 800 мянган мод тарих ажлыг эхлүүлсэн талаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас мэдээлж байна.

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас аймгийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг 2017 оны есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тэмцээнд нийт 12 баг буюу аймгийн төвийн таван сургууль болон Хулд, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Адаацаг, Дэрэн, Говь-Угтаал, Гурвансайхан сумдын “Өсвөрийн аврагч” бүлгүүд оролцсон.

Сурагчид “Өсвөрийн аврагчийн тангараг” өргөж тангаргийн хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Тэмцээнд “Говийн ирээдүй” цогцолбор сургууль тэргүүн байрыг эзэлж, Цом, алтан медаль, өргөмжлөл хүртсэн бол дэд байрт Эрдмийн далай цогцолбор сургууль, гуравдугаар байрт Мандал сургууль, тусгай байрт математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р сургууль шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт бүлгүүдэд “Өрхийн бэлэн байдал” цогц гарын авлага үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж