Шатахууны үнийг нэмж магадгүй | News.MN

Шатахууны үнийг нэмж магадгүй

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг нэмж магадгүй

“Их талын жазз” ТББ-аас зохион байгуулдаг олон улсын жазз хөгжмийн наадам өнөөдөр 19.00 цагт УДБЭТ-т нээлтээ хийх гэж байна.

Түлш, шатахууны үнийг хоёр шатлалтайгаар нэмэхээр Засгийн газар хэлэлцэж байна хэмээн “Ведомости” сонин бичжээ. Сонинд бичсэнээр ирэх нэгдүгээр сарын 1-нээс литр бензиний үнэ 50 копейкээр, 2018 оны долдугаар сарын 1-нээс дахин 50 копейкээр нэмэгдэх ажээ.

Хэдийгээр нэмэх эцсийн шийд гараагүй, Засгийн газар ид хэлэлцэж байгаа ч “нэмэх нь тодорхой” хэмээн мэдээлэл өгсөн эх сурвалж баталжээ.

Шатахууны үнийг нэмэх саналыг Тээврийн яам гаргасан бөгөөд хоёр том бүтээн байгуулалтад хөрөнгө хэрэгтэй байгаагаас ийм санал гаргажээ. Эхнийх нь, Калининград мужид баригдах “Приморское кольцо”, хоёр дахь Крымд баригдах “Таврида” хэмээх замуудын бүтээн байгуулалтад хөрөнгө хэрэгтэй байгаа юм.

Гэхдээ ингэж 50 копейкээр нэмэх нь хууль зөрчиж байгаа хэрэг юм. Татварын хуульд зааснаар инфляцийн өсөлтийг харгалзан шатахууны үнийг дөрвөн хувиас илүү нэмэх ёсгүй. Одоогийн байдлаар энэ дөрвөн хувь гэдэг нь шатахууны хувьд ойролцоогоор нэг литрт 30 копейк, дизель түлшинд 23 копейкээр нэмэгдэх тооцоотой.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-09-18 59.153.113.227

Nemsen n deer dee..kk busad n dagad l nemchihne.chanariin zurvv yu bnaa

Avatar

Иргэн 2017-09-18 43.242.243.30

100 Төгрөгөөр нэмэгдэх юм биз дээ манайд

Avatar

Lord 2017-09-18 150.129.141.13

Mal mangar setgvvlchee Oros ulsad esvel Xoid horshid gej bicheech ee!!!Mongold nemegdex geed bna geed bvx yumnii vniig nemchixvel yaaxiin?Ergvv s** ve yaadag!

Avatar

Зочин 2017-09-18 202.21.117.226

Гарчигаа өгөхдөө Оросод гэж бичээч дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж