Зэрэмдэглэсэн хөшөөг сэргээв

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Зэрэмдэглэсэн хөшөөг сэргээв

Новосибирск хотын төв босгосон Николай II хаан болон угсаа залгамжлагч хунтайж Алексей нарын хөшөөг үл бүтэх этгээдүүд зэрэмдэглэсэн байсныг сэргээжээ. Александр Невскийн сүмийн тэргүүн Александр Новопашин сэргээсэн хөшөөг ариусган шүншиглэлээ хэмээн Новосибирск хотын захиргааны хэвлэлийн алба мэдээлжээ.

Энэ хөшөөг өнгөрсөн долдугаар сарын 16-нд нээсэн боловч хоёр долоо хоногийн дараа наймдугаар сарын 1-ний шөнө сүхээр хөшөөг зэрэмдэглэсэн байжээ. Хотын цагдаагийнхан энэ хэргийг “балмад халдлага” хэмээн үзэн шалгаж байгаа юм. Тэр шөнө эргүүл хийж байсан цагдаагийнхны мэдүүлснээр нэгэн эрэгтэй хүн шатан дээр зогсоод хөшөөг сүхээр цавчилж байхыг харжээ. Эргүүлийн цагдааг хараад зугтахыг оролдсон ч амжилгүй газар дээрээ баригдсан аж. Цагдааг ирэхээс өмнө халдагч хунтайжийн толгойг зэрэмдэглэж амжжээ.

Новосибирск хотыг 1926 оноос өмнө Ново-Николаевский гэдэг байсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж