‘Афин-2004’, ‘Бээжин-2008’, ‘Лондон-2012’, ‘Рио-2016’ олимпийн наадмын аварга, Дэлхийн 10 удаагийн аварга, Японы домогт бөх Каори Ичо Ираны чөлөөт бөхийн холбооны хүсэлтээр эмэгтэй бөхчүүдийг нь дасгалжуулж байна.
Бүсгүй хүн бөх барилдахыг төдийлөн таашаадаггүй бөхийн орон Иранчууд бодлоо өөрчилж, эмэгтэй чөлөөт бөхийг эх орондоо хөгжүүлэхээр шийдсэн бололтой. Ичогийн иран шавь нар хэдэн жилийн дараа цахиур хагалаад эхэлбэл бүү гайхаарай.
Б.ЭНХ