Баасан гаригаас хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Баасан гаригаас хүйтэрнэ

Унгарын Зомбатхей хотноо есдүгээр сарын 18-23-нд болсон чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аваргаас Монгол Улсын тамирчин Ш.Баянмөнх мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Улаанбаатар хотод ойрын гурван өдөрт /09.18-09.20/ 12-22 градус дулаан байх бол пүрэв гаригт өдөртөө 11 градус, шөнөдөө 7 градус, бага зэргийн бороотой.

Харин баасан гаригт /2017.09.22/ өдөртөө 10 градус дулаан, шөнөдөө -3 градус хүрэх бөгөөд бага зэргийн хур тунадас орж хүйтрэх төлөвтэй байна.

Есдүгээр сарын агаарын дундаж температур Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

Г.Түшиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж