Хамгийн том пуужинг хөөргөлөө

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Хамгийн том пуужинг хөөргөлөө

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Пүрэв гаригийн өдөр Калифорни мужаас 23 давхар байшинтай ижил өндөртэй пуужинг хөөргөсөн байна. “Delta IV” гэх энэ пуужин орон нутгийн цагаар 13:10 цагт Вандерберг агаарын хүчний баазаас хөөрчээ. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц хиймэл дагуул тээвэрлэсэн аж. Пуужингийн тээвэрлэсэн хиймэл дагуулыг Үндэсний тагнуулын газар хөөргөж байгаа юм. Гэхдээ хиймэл дагуулын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

    “Бидний хүчин чадал өрсөлдөгчдөд таамаг хэвээр үлдэг” гэж тагнуулын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Рик Оборн хэллээ. Гэхдээ шинжээчдийн зүгээс хиймэл дагуулыг олон зуун милийн зайнаас хүний атгасан гарыг нарийн харах чадвар бүхий дүрс бичлэгийн төрлийнх гэж үзэж байгаа аж. Гэхдээ мэргэжилтнүүд КН-11 гэх энэ хиймэл дагуулыг кинон дээр гардаг шиг сонингийн гарчиг, автомашины дугаар харах чадвартай биш гэж хэлж байгаа юм.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж