Татварын ард далд бизнес, авлига нуугддаг гэв

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Татварын ард далд бизнес, авлига нуугддаг гэв

УИХ, Засгийн газрын гишүүн, ардчиллын алтан хараацай С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсанаас хойш 14 жил өнгөрчээ.

ОХУ-ын Нэгдүгээр суваг телевизийн мэдээний нэвтрүүлэгч, Казахстан улсын сэтгүүлч Денис Кривошеев өнөөдөр /2017.09.18/ “Авлигын эсрэг бизнес” сэдвээр монголын сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийлээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ирж, хөгжиж буй орнууд авлигатай хэрхэн тэмцэх боломжтойг өөрийн мэргэжлийн онцлог, туршлагатаа суурилан монголын сэтгүүлчдийн төлөөлд танилцуулав.  Сэтгүүлч Денис Кривошеевийн хэлснээр сэтгүүлчид эргэлзээтэй, “но”-той асуудал, төрийн шийдвэрийг батлагдахаас өмнө асуудлыг эрэн сурвалжилж, зогсоодог байх мэргэжлийн ур чадварыг онцолсон юм. Өөрөөр хэлбэл, аливаа хууль батлагдсанаас хойш бус хууль яригдаж байх үед сэтгүүлчид хэрхэн ажиллаж, буруу шийдвэр гарахаас урьдчилан сэргийлж чадах ямар боломж бийг тамхины татварыг жишээ болгон тайлбарлалаа.

Казахтсан улсын сэтгүүлч ДЕНИС КРИВОШЕЕВ

Тэрбээр “Монгол Улс тамхины татвараа өнгөрсөн дөрөвдүгээр сараас 30 хувиар нэмсэн нь улс төрчид, тэдэнтэй холбоотой компани, аж ахуйн нэгжид эрх ашигтай хамааралтай. Тамхины татварыг дагаж бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Энэ нь нийгэмд, иргэдэд ачаа нэмэрлэнэ. Гэтэл тамхи эрүүл мэндэд хортой. Иргэдийнхээ эрүүл мэндийг бодож, тамхины хэрэглээг хязгаарлая. Хэрэглээг хязгаарлахын тул тамхины онцгой албан татварыг нэмсэн шийдвэр нь далд авлига, бизнестэй холбоотой. Үүнийг сэтгүүлчид урьдчилан харж, хөндөн бичих шаардлагатай” хэмээн ярьсан юм. Товчхондоо нэмсэн татварын ард далд бизнес, авлига нуугддаг гэлээ.

Монгол Улс нь импортын тамхинд таван хувийн гаалийн албан татвар ноогдуулдаг юм.  Энэ хэмжээг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 30 хувьд хүргэх УИХ-ын тогтоол гарсан. Ингэснээр архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх боломжтой гэж харжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж