Тиллерсон, Лавров хоёр уулзав

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Тиллерсон, Лавров хоёр уулзав

Цахим үнэмлэх тараах явц есдүгээр сарын 29-ний байдлаар улсын хэмжээнд 69.5 хувьтай байгаа талаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон өчигдөр (2017.09.17) Нью Йоркт ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзлаа. Энэ уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас хэдхэн өдрийн өмнө болж байгаа юм.

Уулзалтад сэтгүүлчдийг урьсан боловч ОХУ-аас НҮБ-д суух төлөөлөгчид мэдэгдэл хийлгүй, АНУ-ын төлөөлөгчдийг ирэхээс өмнө сэтгүүлчдийг явахыг хүсчээ.  ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хэлэхдээ ‘Хоёр тал уулзалтаар Сирийн хямрал болоод Ойрхи Дорнодын асуудал, Минскийн хэлэлцээрийн асуудлаар хамтарч ажиллахаар тохиролцсон” гэжээ. Харин АНУ-ын талаас хэвлэлийн төлөөлөгч нь “Тиллерсон, Лавров хоёр Сири дэх хүчирхийлэл, мөргөлдөөнийг намжаах, Женевийн хэлэлцээг урагшлуулах асуудлаар санал солилцлоо” гэжээ.

Москва, Вашингтоны харилцаа хүйтэн дайны үеийнхээс ч дор хурцадмал байдалд орсонд дипломат харилцааны дайн ихээхэн нөлөөлснийг Рекс Тиллерсон хүлээн зөвшөөрсөн юм. ОХУ, АНУ-ын аль аль нь Сирид цэргийн хүч илгээсэн бөгөөд иргэний дайны хөлд нэрвэгдсэн энэ улсыг хямралаас гаргахад хамтарч ажиллахаар хичээж байгаа билээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Доналд Трамп ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа дэлхийн улс орнуудын лидерүүдийн өмнө үг хэлэх бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин чуулганд оролцохгүй юм байна.

 

Орчуулсан Н.Энхтуяа

Эх сурвалж: The Telegraph

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж