Хөх хотын “Алтан тахиа өнөр цэцэг”

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Хөх хотын “Алтан тахиа өнөр цэцэг”

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы хүрээнд өрнөсөн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлснийхээ дараа Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзав.

26 дахь удаагийн Хятадын “Алтан тахиа өнөр цэцэг” кино наадам ӨМӨЗО-ны Хөх хотод энэ сарын 13-нд нээлтээ хийлээ. Тус хотын “Улаан” театрт болсон уг арга хэмжээнд холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирж, үг хэлснээр нээлт эхэлсэн аж. Наадмын найруулагчаар Мэй Ли Си ажиллаж, “Үзэсгэлэнт тал нутаг миний гэр” дуу, “Монгол морь” бүжиг зэрэг урлагийн үзүүлбэр толилуулсан байна. Мөн 31 дэх удаагийн “Алтан тахиа” шагнал гардуулах ёслол өнгөрсөн Бямба гаригт болсон юм. Ёслолын үеэр монгол уран бүтээлчид эх хэлээрээ хурсан олонтой мэндчилж байсан бол анх удаа тус нутагт хөл тавьсан хүмүүс Өвөр монголчуудын ёсорхуу, элгэмсэг байдлыг магтаж байв. 

Есдүгээр сарын 13-16-ныг өдрүүдэд болсон наадмын хүрээнд киноны цуврал үзэсгэлэн, эрдэм шинжилгээний форум зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагджээ. Нээлтийн үйл ажиллагааны гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж