Хятад шинэ эрчим хүчний машинаа танилцуулав

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Хятад шинэ эрчим хүчний машинаа танилцуулав

УИХ цахим хуудсаа шинэчилж, өнөөдөр нээлтийг нь хийлээ. Нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Германы Франкфурт хотод болсон Олон улсын автомашины үзэсгэлэн дээр Хятадын авто машин үйлдвэрлэлийн “Цагаан хэрэм” компани тэргүүлэх бүтээлүүдээ дэлгэлээ. Энэ нь олон улсын тавцанд Хятадын шинэ эрчим хүчний машины ололт амжилтыг илтгэсэн аж. 67 дахь удаагаа Франкфурт хотноо болсон автомашины үзэсгэлэн энэ сарын 14-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн юм. Хятадын олон аж ахуйн нэгж уг үзэсгэлэнд оролцож, автомашины нэрийн брэндээс үйлдвэрлэгч хүртэлх гинжин холбоо бий болгохыг зорьж байв. Мөн тэд шинэ төрлийн машин, технологи бүтээхийг эрмэлзэж байна.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр оролцогчид Хятадын “Чери” автомашины компанийн бүтээсэн шинэ эрчим хүчний EV хөдөлгүүрийн системтэй танилцжээ.

“Цагаан хэрэм” компанийн цэвэр цахилгаан хөдөлгүүрт XEV загвар.

“Цагаан хэрэм” компанийн холимог хөдөлгүүрт VV7s Hi4 загвар.

“Цагаан хэрэм” компанийн холимог хөдөлгүүрт VV5s Hi4 загвар.

“Цагаан хэрэм” компанийн холимог хөдөлгүүрт Р8 загвар.

Хятадын “Чери” компанийн цахилгаан хөдөлгүүрт EXEED TX загвар.

Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж