"Хавдрын эсрэг үндэсний аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

"Хавдрын эсрэг үндэсний аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ

УИХ цахим хуудсаа шинэчилж, өнөөдөр нээлтийг нь хийлээ. Нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНТ-ээс хамтран хавдрын өвчлөлийг эрт илрүүлж иргэдийн амь насыг аврах зорилгоор жил дараалан явуулж ирсэн хавдрын эсрэг үндэсний аяны нээлт 9 сарын 17-нд Баянхонгор аймагт боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар, ХӨСҮТ-ийн нэгдсэн баг, аймгийн удирдлага, иргэд олон нийт, аяныг санхүүжүүлэгч ХААН банкны хамт олон оролцлоо. Хавдрын эсрэг аяныг зохион байгуулагчид хавдрын үзлэг, оношлогоо, сургалтыг үнэ төлбөргүй 3 хоногийн турш Баянхонгор аймагт явуулах юм. Энэ зууны хар тахал гэгдэх хавдрын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгнө. Аяныг өрнүүлж буй 7 жилийн хугацаанд 60,000 км явж, 100,000 иргэнд хавдрын үзлэг оношлогоо сургалтыг үнэгүй хийсэн байна.

Эх сурвалж: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж