Намын бүлгүүд хуралдахгүй

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

Намын бүлгүүд хуралдахгүй

Казахстаны Астана хотноо есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд үргэлжилж буй насанд хүрэгчдийн дэлхийн аварга, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглож байна.

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг. Харин энэ долоо хоногт бүлгүүд хуралдаан зарлаагүй байна. УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус чуулганыг зарлах шаардлагатай гэж үзэж байгаа. Чуулганы хуралдаанаар хүүхдийн мөнгө ярихаас гадна алт, зэс, нүүрсний үнэ ханш, Оюутолгойн олборлолт, борлуулалт, улсын төсвийн орлого, зарлагын талаарх мэдээлэл авахыг хүсч байгаа юм. 

Харин УИХ дахь МАН-ын бүлэг аравдугаар сарын 6-наас өмнө Засгийн газраа байгуулах ёстой. Тиймээс томилгооны асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм. Тэр утгаараа Удирдах зөвлөл, Бага хурлаа хуралдуулах зэрэг дотоод асуудалдаа ихээхэн анхаарч байна. 

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж