ОХУ-ын Засгийн газар ExxonMobil-тэй эвийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Засгийн газар ExxonMobil-тэй эвийн гэрээ байгууллаа

“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр тун удахгүй “Чи минь байгаа болохоор” бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна.

ОХУ-ын Сангийн яамны хэвлэлийн албаны мэдээгээр ОХУ-ын Засгийн газар АНУ-ын ExxonMobil компанитай “Сахалин-1” төслийн татварын асуудлаар гэрээ байгуулсан байна.

“Есдүгээр сарын 12-ны өдөр ОХУ болон АНУ-ын ExxonMobil компанийн хооронд эвийн гэрээ байгууллаа. “Сахалин-1” төслийн Бүтээгдэхүүний хуваах хэсэгт заагдсан татвар, шимтгэлийн асуудлаар шүүхэд зарга үүсээд байсан юм. Хоёр тал харилцан тохиролцоонд хүрлээ” хэмээн яамны албан мэдээнд дурдсан байна. Гэхдээ эвийн гэрээний илүү нарийн ширийн зүйлс нууц хэвээр гэдгийг онцолсон байна.

ExxonMobil компани Стокгольм хотын Арбитрын шүүхэд хандан гомдол мэдүүлсэн бөгөөд “Сахалин-1” төслийн хүрээнд ашигт ногдох татварын хэмжээ 35 хувь байгааг 20 хувь болгон буулгах зарга мэдүүлж, өмнө төлсөн татвараа нэхэмжилсэн юм. Татварын буцаан олголт нь 637 сая ам.доллараар яригдаж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж