Агентлагын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.21-нд нийтлэгдсэн

Агентлагын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг  агентлагийн  дарга нартай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Өмнө нь сумдын засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулсан талаар мэдээлж байсан билээ.  Өөрөөр хэлбэл ирэх 2011 онд агентлагийн зүгээс ард иргэдэд ямар ажил үйлчилгээ үзүүлэх, ямар цаг хугацаанд хэрхэн бүтээн байгуулалт өрнүүлэх , үүнд хэдий хэрийн хөрөнгө шаардагдах,  ажил үйлчилгээний алиныг нь улсын  болон орон нутгийн зүгээс санхүүжүүлэх  зэрэг олон асуудалд харилцан үүрэг хүлээсэн гэрээний төсөл юм.

Засаг дарга онцолж хэлэхдээ өнгөрсөн жил аймгийн орлогын төлөвлөгөө 100 хувь биеллүүлж, 3.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Энэ жил аймгийн бүтээн байгуулалтад орон нутгийн хөрөнгөөр 1 тэрбум 126 сая төгрөг,  гадаад дотоодын 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн.  Сайншандад 920 хүүхдийн сургуулийн барилга ашиглалтад орно, Японы Шизүока мужийн дарга айлчлах, аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд 80 бүтээлч ажил өрнүүлэх гээд олон үйл явдал өрнөнө. Мөн аймгийн Засаг дарга гэрээний хэрэгжилтийг дараа оны хоёрдугаар сард багтаан дүгнэх юм.

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,  үр дүнгийн шалгуур хангасан үйлчилгээ үзүүлсэн, холбогдох хууль тогтоомж зөрчсөн   тохиолдолд тухайн Засаг даргыг  албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авна гэдгийг энэ үеэр санууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж