Улсын аварга “The Mongolz”

Хуучирсан мэдээ: 2017.09.17-нд нийтлэгдсэн

NEWPLUS

Улсын аварга “The Mongolz”

“ICT-EXPO-2017” үзэсгэлэн 11 дэх удаагаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шилдгүүдийг тодруулдаг уг үзэсгэлэн энэ сарын 15-17-ны өдрүүдэд болж өнгөрсөн.

Энэ үеэр харилцаа, холбооны төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, шинэ үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүнүүдээ сонирхуулдаг.

Жил бүрийн үзэсгэлэнгийн үеэр автомат робот, цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээн явагддаг. Энэ жилийн “Дота 2”  төрлийн тэмцээнд “Team 425” тэргүүлж багаараа нэг сая төгрөгийн шагналын эзэн болсон юм. Харин  CS.GO төрөлд “The Mongolz” баг тэргүүлж аваргаа хадгаллаа.

Тэмцээний эцсийн шатны тоглолтуудыг Сүхбаатарын талбайд шууд дамжуулан үзүүлсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж