Иракт үүссэн улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалан 2004 онд зогсоосон хоёр улсын хоорондох агаарын нислэгээ сэргээж байгаагаа ОХУ болон Ирак зарлалаа.
Ийнхүү 13 жилийн дараа нислэг сэргэж есдүгээр сарын 17-ны Ням гаригт Иракийн агаарын тээврийн Iraqi Airways компани Москвагийн Внуково буудалд газардлаа. Москва дахь Иракийн ЭСЯ-ны мэдээгээр Иракийн Тээврийн сайд Казем Хамами тэргүүтэй төлөөлөгчид эхний рейсээр хүрэлцэн ирсэн байна.
Хоёр улс агаарын нийслэгээ сэргээхээр аль 2015 онд тохироод байсан юм. Москвагаас гадна Санкт Петербург, Казань хотууд, Иракийн нийслэл Багдадаас гадна Эрбиль хотын хооронд мөн шууд нисэх юм.
Iraqi Airways компани нь 1945 онд байгуулагдсан 1960-аад онд Оросын Ту-124, Ил-76 онгоцуудаар ачаа тээвэр хийж байжээ. 2004 онд Иракт бий болсон нөхцөл байдал нь агаарын тээврийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байсны улмаас хоёр улсын хоорондох нислэгийг зогсоосон юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ