Нам байгуулж, сэм хуйвалдсаны гор | News.MN

Нам байгуулж, сэм хуйвалдсаны гор

Хуучирсан мэдээ: 2017.09.18-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нам байгуулж, сэм хуйвалдсаны гор

Засгийн газрын шинэ тэргүүнд горилогчдын нэрс хөвөрсөн өдрүүд үргэлжилж байна. Эрх баригч Монгол Ардын нам тарж бутарсан гишүүдээ нэг гарт зангидаж чадах эсэх, шинэ Ерөнхий сайдын нэрэн дээр тохирч чадах эсэх, тохирлоо гэхэд чуулганы танхимд унагахгүй авч гарч эсэх гээд дараалсан асуултын тэмдгүүд Тусгаар тогтнолын ордныг тойрон эргэлдэж байна.

МАН-ын Удирдах зөвлөл Бага хурлаа ирэх долоо хоногийн Даваа гариг буюу есдүгээр сарын 25-нд хийхээр тов тогтоосон. Энэ бага хурлаар дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулах юм. Өнгөрсөн Баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан, энэ хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хэвлэлийнхэнд мэдээлснээр Даваа гаригт болох Бага хурлын өмнө Удирдах зөвлөл нь дахин хуралдаж Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх аж.

Намар цаг гэдэг Монголын хувьд амин чухал улирал байдаг. Хахир хатуу өвлийг хэрхэн давж туулж, уяруу цагтай эрсдэл багатай золгох нь намрын бэлтгэл ажлаас хамаардаг онцлогтой. Чухам ийм л үед Засгийн газраа огцруулж, дараагийн сүү саалийн хүн иртэл хэдэн үнээний дэлэнгээ шувтраад байж бай хэмээн үүрэгдээд арав хонолоо. МАН-ын Бага, Их хурал, залгуулаад чуулган нээгдэх хуулийн хугацаа гээд тооцвол үүрэг гүйцэтгэгч Засгийн газар өвлийн бэлтгэлээ базааж таарах нь.

Ингэж хүлээж суух цаг байхгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сануулан ээлжит бус чуулганы энэ долоо хоногт зарлан хуралдуулах албан шаардлагыг есдүгээр сарын 15-ны Баасан гаригт УИХ-ын даргад илгээсэн ч Ерөнхийлөгчийн шаардлага ажил хэрэг болох нь эргэлзээтэй. Баасан гаригт “гар дээрээ хараахан аваагүй” байгаа албан бичиг өнөөдөр гар дээр нь очсон ч энэ долоо хоногтоо багтан гүйцэтгэх засаглалыг шинэ тэргүүнтэй болгох яаруу сонирхол эрх баригчдад үгүй. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах гурван нөхцөлийн нэг нь Ерөнхийлөгчийн санаачилга мөн боловч ээлжит бус чуулган зарлах нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал юм.

Хүндхэн хэлэлцээрийг туулан тохиролцоонд хүрсэн ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ч шинэ Ерөнхий сайд тодортол түр хугацаагаар хойшилж таарч байна.

Ерөнхийлөгч албан шаардлага хүргүүлсэн ч нааштай хариу өгөх магадлал бага. Тэгвэл Ерөнхийлөгч дараагийн алхам хийх боломж бий юу? Хуульд зааснаар Ерөнхийлөгч хоёр тохиолдолд УИХ-ыг тараах зарлиг гаргаж болно. Нэгд, Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь УИХ өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэж ёсоор болгосон бол, хоёрт, Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал нэгдэж УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэн хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг УИХ хэлэлцэн ёсоор болгосон тохиолдолд. Гэвч асуудлыг ийм дээрээ тулгах сонирхол эрх баригчдад байхгүй нь мэдээж. Өнөөдрөөс ямар нэг хариу өгөх биз.

Хоёр жилийн өмнө УИХ-ын 76 суудлын 65-ыг авч байсан МАН-ын нэр хүнд өнөөдөр шалдаа буугаад байна. Энэ бол сөрөг хүчин болох Ардчилсан нам, Ардчилсан намыг төлөөлөн нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд тоглолт хийх таатай нөхцөл байдал юм. Цул гэдгээрээ бахархаж ирсэн МАН М.Энхболд хэмээн даргынхаа үед ийнхүү доройтох учиртай байж. Монголын улс төрд том орон зайг эзлэн оршиж байсан МАН өнгө мөнгө, эрх мэдлийн тэмцлээ дарж чадсангүй, идүүлж байна.

Хоёр нам ийнхүү хэн хэнийхээ харыг гайхах хэрэггүй болж, нам байгуулж сэм хуйвалдаж явсны горыг амсч байна. Одоо харин нам шиг намыг хэн түрүүн шинэчлэн зохион байгуулж чадсан нь хожих болно. Эсвэл сайтар зохион байгуулагдсан гуравдагч хүчинд сонгогчид итгэхэд бэлэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2017-09-18 66.181.186.180

erenhii said ad hayanhyarvaa taarna

Avatar

иргэн 2017-09-18 202.179.27.44

МОНГОЛЫГ БҮТЭН САМАРЧ, ӨНӨӨГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН БҮХИЙ Л ХЯМРАЛЫГ БУЙ БОЛГОСОН АН, ТҮҮНИЙ ЗАСАГЛАЛД АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСТЭЙ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ТООЦОЛГҮЙ ШУУД АЖИЛД ОРСОН НЬ ХАМГИЙН ТОМ АЛДАА БАЙВ. ДАРАА НЬ СӨРӨГ ХҮЧИНТЭЙ ХАВСАРЧ ЗАСГИЙН ГАЗРААРАА ТУГ ТАХИСАН НЬ ТҮҮХЭН ГУТАМШИГ БАЙЛАА. МАН-ЫН ИХ ХУРЛААР ТЭДЭНТЭЙ Ч ХАРИУЦЛАГА ЯРИХ ЁСТОЙ. ХАРИН Ж.ЭРДЭНЭ БАТЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОМЖИЙН САЙН АЖИЛЛАСАН ШҮҮ.

Avatar

Зочин 2017-09-18 202.21.106.130

Монгол улсын үндэсний дайсан нь хийрхүү улс төрчид л болоод байна шүү дээ.
Манай Ард түмэн ердөө ч төр засгаа түлхэж унагаад байгаа юм байхгүй. Төрийн дээд эрхийг Ард түмэн биш УИХ барьж 4 жилд ирж буцсан нүүдлийн шувуу шиг солигддог хийрхүү улс төрчид Улсаа хувааж , засаг төрөө татан унагаж, 25 жилд 15 засгийг солиод байна. Саяхан л итгэл найдвар гэгдэж байсан 65-ын бүлэг маань өөрсдийн байгуулсан Засгийн газраа татаж унагалаа. УИХ л үндэсний гай гамшигийг дуудан хурайлж, эдийн засгийн хямралыг эд нар л даллан дууддаг. Бид өөрсдөө УИХ гэж ийм л гайтай газрыг бий болгосон байна. Ард түмэн халаглан гайхширч байна. Одоо Үндсэн хуулиа маш зөв өөрчлөх хэрэгтэй болж байна.
Одоо УИХ нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах нэрээр өөрийн эрх мэдлийг улам ихээр нэмэгдүүлэхийг санаархаж байна. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах төсөл оруулж байна. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болгохыг хүсэж байгаа юм байх. Засгаа татаж унагаж тоглодог тогтолцоогоо өөрчлөх талаар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж засгийн газрыг бие дааж ажлаа явуулдаг болгох талаар ямарч санал санаачлага хуулийн төсөлд алга. Бүр 1937 оны хэлмэгдүүлэлтийг явуулсан "Онцгой эрхэт комисс"-ыг УИХ-д Хянан шалгах Хороо нэртэйгээр оруулж ирэхийг эрмэлзэж тэд өөрсдөө мөрдөж мөшгөж, тагнаж чагнаж, хянаж шалгаж, шүүж яллах эрх мэдлийг авахыг эрмэлзэж байна. Мэргэжлийн бус "Нүүдлийн шувууд" ийм эрх мэдлийг гартаа авахыг хичээж Үндсэн хуулинд тусгах гэж байна.
60 тэр бумын бүлэг өөрсөддөө зориулсан Үндсэн хуультай болохыг эрмэлзэж байна Түүнээс Улсын Үндсэн хуулийг өөрчлөн сайжруулах гэж байгаа бол хуулийн ийм төсөл баймааргүйсэн Ард түмээн сонор сэрэмжтэй байгтун! Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд өөрсдийн зүрх сэтгэлээ нээж шудрагаар үгээ хэлэгтүн!

Avatar

МОНГОЛ 2017-09-18 103.229.123.223

Дараах линкийг үзээрэй: http://www.sonin.mn/news/politics-economy/81998

Avatar

Зочин 2017-09-18 150.129.140.136

ТА НАР ХАРААД БАЙГААРАЙ. ЭНЭ ЗАСАГ УНАЛАА. ЯАГААД ГЭДЭГ НЬ ТҮМЭНТЭЭ ЗАРЛАГДААД Л БАЙГАА. ГЭХДЭЭ ГАНЦ БАТАЛГААТАЙ НЬ УНАСАН ЗАСГИЙН ГИШҮҮДЭД ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ. ЭНЭ БОЛ УЛСТӨРИЙН АСАР МУУХАЙ ЛУЙ ВАР ЮМ. ҮНЭХЭЭР Л УНАГАСАН ШАЛТГААН НЬ БАЙГАА БОЛ ХАРИУЦЛАГА ЗААВАЛ ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. МАН АН 2 ИНГЭЖ Л 27 ЖИЛД ТӨРИЙГ БУРТАГЛАЖ НУРААСАН. ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭДЭГГҮЙ УЧРААС ДУР ЗОРГООРОО ТӨРИЙГ САМАРДАГ ЮМ

Avatar

pkxny 2017-09-18 103.57.93.205

Энэхүү нүгэлийн тулам нь дүүрсэн нам татан буугдаж тарж алга болвол таарна.

Avatar

Зочин 2017-09-18 202.9.43.96

Халиарууд УИХ-н чуулган зарлуулахыг шаардаач!!

Avatar

зочин 2017-09-18 122.201.24.211

ЗГ, еренхий сайд малын дэлэн шувтрах биш. Амьдрал явдагаараа явна даа.Юундаа яарахав.

Avatar

Зочин 2017-09-18

Bolno doo bolno. gexdee mongol xyn l boloosoi

Avatar

шонх 2017-09-18 202.9.43.67

пистагууд 30 жил шинэчлэлээ ҮР ДҮНД НЬ галзуурсан ХАР МАСС баихгүитэи адилхан төрөнцөр л үлдлээ ХЭТИЙДСЭН АРДЧИЛАЛ СОЦИОЛИСТ ЭДИЙН ЗАСГААР АМЬДРАХЫГ ХҮСЭГЧИДДЭЭС Л БОЛЖИЙГААМ

Avatar

Зочин 2017-09-18 192.162.242.169

Одоогоор яригдаж байгаа хүмүүсээс Хүрэлсүхийг дэмжиж байгаа. Бага хурлаар приус биш Монголоо авж үлднээ

Avatar

Зочин 2017-09-18 202.9.43.67

ядуу төрийн зовлон гэж харах цаг болсон. МЭДЭЭЖ БА БА баилгүи яахав МАНАН-н оршин тогтнох арга нь МӨНГӨ БОСГОХДОО Л БАИСИЙМ намын санхүүжилтыг ШИЛЭН БОЛГООД төр ахиухан мөнгө өгөхгүи бол засрахгүи өвчин тусчсан юмаа ТЭР ТОГЛОЛТЫГ ХАМГИЙН САИН ХИЙДЭГ НЬ МАН БИШ АН -ш ДЭЭ эрдэнэ бол саин менежер гэж болно бас буруу гарын гэсэн ч болно ИХ ШУНАСАН НЭГЭНД ТӨРИЙН ЖОЛОО АТГУУЛЖ БОЛОХГҮИ гэдэг үг ихээ үнэн үг шүү ТОПОРТ БОЛ БҮР БОЛОХГҮИ ДЭЭ.

Avatar

ӨГӨӨМӨР 2017-09-18 217.182.74.253

МОНГОЛ ТӨР ОДОО МАНАН 60 ТЭРБУМ [Хориотой Үг] НАРААСАА САЛАХ ЦАГ БОЛООД БАЙНА

Avatar

шонх 2017-09-18 202.9.43.67

ЦУУРХАЛ ЦУУРХЛЫН ХЭРЭГ ГЭДЭГ ЧИНЬ нүүдэлчин МОНГОЛ ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛХААС ЭХЛЭЛТЭИ БИДНИЙ ЦУСАНД БАИДАГ ҮНДЭСНИЙ ОНЦЛОГ БОЛСОН ӨВЧИН ЮМ ШҮҮ.одоо бүр сонгуулийн хар пиар болж ХЭР ХЭМЖЭЭНЭЭСЭЭ ДАВЖ нацист үзлийн хөрс суурь болжийна. 2-ХОН ШИРХЭГ ЦУУРХАГЧ херо баатар МӨНХБАЯСГАЛАН 2 бүхэл бүтэн эрх баригч нам ХАР МАСС-т яаж нөлөөлснийг БОДХООС АИМААРРРРР. эрүүгийн хуульд хэзээнээсээ ЦУУРХАЛЫН ХЭРЭГ ГЭГЧ баисийм шүү ХЭН НЭГЭН ГИТЛЕР маягийн этгээд гарч ирэн МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭР ТОГЛОЧИХ ВИЙ германы ард түмний үзсэн тэр аимшгийг ЭНДЭЭ ЗАЛЖ ирэх нь л дутаж гэнэ. УРД ХӨРШ яаран арга хэмжээ авахгүи ч САНУУЛААД БАИГААМ БИШҮҮ. хоёр хөршийн харилцаа саин энэ үед галаар наадвал осолтои шүү ЗАСАГ УНАГАН ТОГЛООД САИНАА ҮЗЭХГҮИ ШИНЖ ТӨЛӨВ ГАРЧЛАА. ЭНХБОЛДЫГ боорлоод НЕО ФАШИСТ Ч ЮМ ШИГ НЕО КОММУНИСТ Ч ЮМ ШИГ нөхдүүд МОНГОЛООР ТОГЛОЖ БУИГ ЗӨВШӨӨРӨХ АРГА АЛГА хулгаичийн баих газар ШОРОН шүү цуурхалын хэрэгтэнгүүдээ

Avatar

Зочин 2017-09-18 85.203.17.254

Монголын төрийг Албан тушаалын хар зах болгосон МАНАН-ын Засаглалыг цэвэрлэхийн тулд Хүрэлсүхийг МАН-ын гишүүд дэмжиж байлгүйдээ

Avatar

ОЙРАД 2017-09-18 103.229.123.223

Ю.Цэдэнбалын тухай дараах линкийг үзээрэй: http://www.sonin.mn/news/politics-economy/81998

Avatar

Эмгэн 2017-09-18 103.57.93.205

Мэдлэг нь нимгэн, хийх нь багадсан УИХ-ын чадвар муутай 65 аргаүй л нийгмийн хөгжлийг манлайлж чадахгүй гологдож байгаа нь сонгогч бидэнд мэдрэгдэж бна. Зөвхөн албан тушаал сандал ширээний төлөө ингэж ажил цалгардуулж ууж архидах ч гэж дээ. Шившиг л болж бна. Улс төрийн ууган намаа ч алд. Хуулиа гууль болгодог засаг төрөөр яах юм бэ? Олон жил эх орны баялгаар хөлжиж ард түмнээ ядууруулж байгаа бурууг төрд гарсан тэрбумтнуудаар хүлээлгэх нь зөв. Энд С.Баяраас эхлээд одоо хүртэл шунал нь дуусдаггүй мафи гэж нэрлэгддэг бүлэглэлүүдийг тараах хэрэгтэй.

Avatar

Зочин 2017-09-18 202.131.248.214

МАНАН-г унагаах нь л хамгийн зөв шийдвэр. тэд улсыг саасан

Avatar

Зочин 2017-09-18 188.166.73.9

Бид улс төр, нам талаас нь бус улс орны эрх ашиг гэдэг талаас нь хүн болгон харж дуугарах цаг бол болсон. Бид хамтдаа шинэчлэл өөрчлөлтийг хийх хэрэгтэй .

Avatar

Зочин 2017-09-18 202.21.106.130

Монгол улсын үндэсний дайсан нь хийрхүү улс төрчид л болоод байна шүү дээ.
Манай Ард түмэн ердөө ч төр засгаа түлхэж унагаад байгаа юм байхгүй. Төрийн дээд эрхийг Ард түмэн биш УИХ барьж 4 жилд ирж буцсан нүүдлийн шувуу шиг солигддог хийрхүү улс төрчид Улсаа хувааж , засаг төрөө татан унагаж, 25 жилд 15 засгийг солиод байна. Саяхан л итгэл найдвар гэгдэж байсан 65-ын бүлэг маань өөрсдийн байгуулсан Засгийн газраа татаж унагалаа. УИХ л үндэсний гай гамшигийг дуудан хурайлж, эдийн засгийн хямралыг эд нар л даллан дууддаг. Бид өөрсдөө УИХ гэж ийм л гайтай газрыг бий болгосон байна. Ард түмэн халаглан гайхширч байна. Одоо Үндсэн хуулиа маш зөв өөрчлөх хэрэгтэй болж байна.
Одоо УИХ нь Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах нэрээр өөрийн эрх мэдлийг улам ихээр нэмэгдүүлэхийг санаархаж байна. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах төсөл оруулж байна. Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог болгохыг хүсэж байгаа юм байх. Засгаа татаж унагаж тоглодог тогтолцоогоо өөрчлөх талаар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж засгийн газрыг бие дааж ажлаа явуулдаг болгох талаар ямарч санал санаачлага хуулийн төсөлд алга. Бүр 1937 оны хэлмэгдүүлэлтийг явуулсан "Онцгой эрхэт комисс"-ыг УИХ-д Хянан шалгах Хороо нэртэйгээр оруулж ирэхийг эрмэлзэж тэд өөрсдөө мөрдөж мөшгөж, тагнаж чагнаж, хянаж шалгаж, шүүж яллах эрх мэдлийг авахыг эрмэлзэж байна. Мэргэжлийн бус "Нүүдлийн шувууд" ийм эрх мэдлийг гартаа авахыг хичээж Үндсэн хуулинд тусгах гэж байна.
60 тэр бумын бүлэг өөрсөддөө зориулсан Үндсэн хуультай болохыг эрмэлзэж байна Түүнээс Улсын Үндсэн хуулийг өөрчлөн сайжруулах гэж байгаа бол хуулийн ийм төсөл баймааргүйсэн Ард түмээн сонор сэрэмжтэй байгтун! Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудалд өөрсдийн зүрх сэтгэлээ нээж шудрагаар үгээ хэлэгтүн!

Avatar

Зочин 2017-09-18 202.9.43.67

миеэ-г урд зүгийн гаралтаи гэсэн бор шувуу яасан хүчтэи нөлөөлвөө.эцэг нь НАМЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛДЭХ СУРГУУЛЬ УДИРДАЖ МАХН ДОТОР ТОМ ТОЛГОИ ДАРГА ЯВСИЙМ ШҮҮ тэр үеийн НАХЯам ЦЭДЭНБАЛЫН ШҮҮЛТҮҮРЭЭР ОРООД ГАРСАН ХЭН БУГАИД Ч УРД ЗҮГИЙН ХОЛЬЦ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭД БАИХ БОЛОМЖГҮИ Л БАИСАН ДАГ. цусны шинжээчид НАЦИСТ үзэл дэлхий нийтээр хориглогдсон гэдгийг мэдэх баилгүи. МИЕЭ-г УНАСАН ДЭЭР НЬ БҮҮ НУДАР ТОПОРЫН ХАЖУУД НОЁН НУРУУТАИ ХҮЛЭЭЦТЭИ ТАИВАН ТҮШИГТЭИЛ ХӨӨН . МАН намын ЛИДЕР биш дээ яачаав

Avatar

Зочин 2017-09-18 202.179.24.48

МАН нь "Үзэл бодлоороо эвлэлдэн нэгд"ээгүй ашиг хонжоо хайгчдын "эвлэлдэн нэгдсэн" байгууллага юм.

Avatar

Зочин 2017-09-18 122.201.31.242

Бүх нам, байгууллага, нэгжд Ашиг хонжоо хайгчид байгаа нь үнэн.

Avatar

ZOCHIN) 2017-09-18 139.59.41.203

МАН 2020 онд гарахын тулд зөв голдиролдоо орох хэрэгтэй. Түүний тулд Хүрэлсүх-р удирдуулан явах хэрэгтэй. Нийгэм өөрөө зөв удирдагч, зөв төрийг хүсээд байна шүүдээ

Avatar

зОЧИН) 2017-09-18 139.59.41.203

Төрийн албыг, албан тушаал, эд хөрөнгийн шуналтнууд биш мэдлэг мэргэжилтэй эх орончдоор бүрдүүлсэн цагт эх орон минь хөгжинө. Эд хөрөнгийн төлөө биш эх орны төлөө ажиллах хүн нь Хүрэлсүх л юмдаа

Avatar

зочин 2017-09-18 202.179.27.97

Хүрэлсүхийг би л лав огт хүлээгээгүй ард түмэн гэж бүү ярь

Avatar

зочин. 2017-09-18 93.174.90.30

МАН дотроос тэсэрч босч чадсан тэр залуусыг нэг баг болгон ЗГ-аа бүрдүүлээсэй.Тэдэнд чадахгүй юм байж болно, гол нь тогтолцоог эрүүлжүүлах чухал Хүрэлсүхийг гарж ирэхийг нийгэм ард түмэн хүлээсээр байна

Avatar

Зочин 2017-09-18 93.174.90.30

оффшорчид МАН ныг атгацан цэвэрлэж авах гэсэн ёроолд нь тунарчаад салахгүй байна ш дээ

Avatar

Зочин 2017-09-18 202.131.245.243

Нам нийлж сэм хуйвалдах гэдэг юм л даа уг нь

Avatar

Зочин 2017-09-18 202.9.43.67

өвлийн бэлтгэлээ бодсийм бол засаг унагаж яах гэсийм.ТЭРТЭИ ТЭРГҮИ ТЭМБЭРЖҮРЖИГ БОЛЦСОН Ш ДЭЭ. эдийн засаг сүирхээр харнаа та нар НҮҮРС ЧИНЬ Ч ЯВХАА БАИЛАА ГАЦУУРТ ЧИНЬ Ч ЗОГСОЖ АЛТ ЧИНЬ Ч орхоо баилаа ЯПОНЫ мөнгө ОУВС-н орж ирэх мөнгө бүгд гацлаа. оюу толгоин далд уурхаин төслийг гацааж ЧИНГЭС БОНД гаргасны төлбөр хийгдэх үед ЯАНОО түшигтэи тулхтаи гэгдэж баисан МАН нам ТОПОРДУУЛЖ энэ хэдэн завсрын үеийнхэн УЛСАА сүирүүлэх юм баина дөө.

Avatar

Зочин 2017-09-18 202.9.42.124

Хамаагүй бурж болохгүй.МАН-ыг бараг100 жилийн өмнө байгуулсан гэсэн. АН-ыг бараг 30- аад жилийн өмнө нийгмийн захиалгаар үүссэн гэдэг.

Avatar

Зочин 2017-09-18 103.14.36.18

Өвлийн бэлтгэл, ургац хураалт, ОУВС-ийн хөтөлбөр гээд энэ их ажлын үеэр ЗГ-аа аль болох хурдан эмхлэн байгуулахыг хичээхгүй, хоорондоо хөлөө жийлцэж байгаа МАН-ыг татан буулгавал таарна.

Avatar

Зочин 2017-09-18 122.201.31.242

тараана гэж ярьдаг бичдэг болгон улс орныг сүйрүүлж хялбараар эрх мэдэлд санаарахчид

Avatar

Зочин 2017-09-18 112.72.11.122

Урвагч нараас л болж байгаа юм ш дээ үхээрийн новшнууд

Avatar

UB man 2017-09-18 202.131.233.5

Сэтгэгдэл…Chamaas urvaa yu?

Avatar

Neckless 2017-09-18 66.181.187.124

Хүзүүгүй нобш ээлжит санаархлаа илэрхийлж байх шив. Хүзүүгүй хүнд мордуулах нам одоо үлдсэн үү?

Avatar

Зочин 2017-09-18 66.181.180.91

М.ЭНХБОЛДЫН УЕД ХОЕР ДАХЬ УДААГАА МУУГАА УЗЭЭД БАЙНА ЭНЭ НАМ. 2008 ОНД ОНГОЦНЫ СУЙРЭЛ, ЦИАНИТ НАТРИ ГЭХЧЛЭН НЭГ УДАА НАМЫН НЭР НАВС УНАЖ ЕЕРЕЕ УСГУЙ ХУСУУЛСАН. ХОЕР ДАХБ УДААГАА САЯ МЕНГЕНЕЕС ЭЛБЭГДОРЖТОНГУУД МАНАН КОНЦЕСС ЦУСАН ТЕРЕЛ УЯАЧДААСАА ЕЕРЕЕСЕЕ ХАМААРАЛ БУХИЙ ХЭДХЭН ХУН ИДЭЖ БАЙГААД БАРИГДЛАА……. ХОЕР ДАХИА УСЭЭ БАЙТУГАЙ ЭНЭ ТЕРЕЕС СУРГАМЖ АВДАГГУЙ ЯАЧИХСАН ДУУРЧИХСЭН [Хориотой Үг] ХУН БЭ ОДОО ЯВАХ БОЛСООН!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж