Супер азтан тодорсонгүй

Хуучирсан мэдээ: 2017.09.17-нд нийтлэгдсэн

Супер азтан тодорсонгүй

Супер азтан тодорсонгүй

НӨАТ-ын урамшууллын наймдугаар сарын сугалааны буюу Е баримтын тохирол өнөөдөр “Боловсрол” суваг телевизээр шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, баримтаа есдүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.

Сугалаагаар:

  • 20 мянган төгрөгийн азтан 13,000,
  • 100 мянган төгрөгийн азтан 1,330,
  • 500,000 төгрөгийн азтан 130,
  • Дөрвөн сая төгрөгийн азтан 19 ,
  • 20 сая төгрөгийн азтан 1,
  • 100 сая төгрөгийн азтан 1 тодорлоо.

Нийт 14,481 хүн азтан боллоо.
Харин 400 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.

Дашрамд дурдахад өнгөрсөн сарын ээлжит тохирлоор, 
•    Дөрвөн сая төгрөгийн 11
•    500 мянган төгрөгийн 96
•    100 мянган төгрөгийн 1187
•    20 мянган төгрөгийн 11813 баримт тохиролд таарч, нийт 12665 иргэн азтан болсон. Харин супер шагнал болох 400  сая төгрөгийн эзэн мөн тодроогүй юм.

Л.ХАЛИУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж