НӨАТ-ын урамшууллын наймдугаар сарын сугалааны буюу Е баримтын тохирол өнөөдөр “Боловсрол” суваг телевизээр шууд явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, баримтаа есдүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.
Сугалаагаар:
- 20 мянган төгрөгийн азтан 13,000,
- 100 мянган төгрөгийн азтан 1,330,
- 500,000 төгрөгийн азтан 130,
- Дөрвөн сая төгрөгийн азтан 19 ,
- 20 сая төгрөгийн азтан 1,
- 100 сая төгрөгийн азтан 1 тодорлоо.
Нийт 14,481 хүн азтан боллоо.
Харин 400 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй.
Дашрамд дурдахад өнгөрсөн сарын ээлжит тохирлоор,
• Дөрвөн сая төгрөгийн 11
• 500 мянган төгрөгийн 96
• 100 мянган төгрөгийн 1187
• 20 мянган төгрөгийн 11813 баримт тохиролд таарч, нийт 12665 иргэн азтан болсон. Харин супер шагнал болох 400 сая төгрөгийн эзэн мөн тодроогүй юм.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ